П.Анужин: Миний амьдралд 4 нөхөр, 4 эцгийн хүүхэд хэмээх түүх үгүй
Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан сүүлд Live TV телевизэд өгсөн ярилцлаганыхаа үеэр УИХ-ын гишүүн П.Анужинг дөрвөн эцгийн дөрвөн хүүхэдтэй хэмээн ярьсан юм. Түүний энэ ярианд УИХ-ын гишүүн П.Анужин цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийжээ.
Тэрбээр "Олон хүн над руу Б.Жаргалсайханы бичлэгийн талаар хандлаа! Би хувь хүнийхээ хувьд доромж гутаамж, гүтгэлэгийг даахыг хичээж ирсэн, даадаг ч юм. Харин би монгол эмэгтэйчүүд, ээжүүд, охидынхоо төлөө тэмцэнэ! Өмөөрнө!
Миний амьдралд, дөрвөн нөхөр, дөрвөн эцгийн хүүхэд хэмээх түүх үгүй!!! Би албан ёсоор хэлье! Хүүхдүүд минь аавтайгаа ажлаас ирэх ээжийгээ хүлээж буй!" гэжээ.