Хөвсгөл аймагт өчигдөр 3.8-4.6 магнитудын хүчтэй 3 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ
Өчигдөр буюу нэгдүгээр сарын 28-нд Хөвсгөл аймгийн Ханх болон Галт сумын нутагт 3.8-4.6 магнитудын хүчтэй гурван удаагийн газар хөдлөлт болжээ.
Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн
- “Улаан мод” гэдэг газар 12:51 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт,
- “Бэрх” гэдэг газар 12:54 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ.
Түүнчлэн тус аймгийн Галт сумын сумын төвөөс баруун урд зүгт 36 км-т, /Ө-51°15’00.0″, У-100°21’00.0″/ Хороо багийн “Ходон” гэдэг газрын чиглэлд Хөвсгөл нууранд өчигдөр өдрийн 14:53 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлжээ.