БОХИР ТЕХНОЛОГИ гэж их гүрнүүд өрсөлдөгч талууд улс үндэстэнүүдийн улс төрч лидерүүдийн ашиг сонирхол, олигархиудын орлого зарлага оффшор авилга, нийгэмд нэр нөлөөтэй хүмүүсийн сайн муу тал гэр бүл хобби харилцаа хэлхээ холбоо зэрэг бүхий л но-той баримтуудыг байнга судалж хавтас хэрэгт хадгалж байгаад шаардлагатай үед гаргаж ирэн шантааж хийж улс төр бизнесийн зорилгодоо хүрэхийг хэлэх бөгөөд хэрвээ хэн нэгэн хэзээ нэгэн цагт ийм юманд орооцолдсон л бол одоохон улс төрөөс ум хумгүй зугтах нь алсдаа аминд өлзийтэй болно.
Америк ахынхаа үгэнд орохоо байсан Панамын ерөнхийлөгч генерал Норьега шиг нэгнийг төр улсыг нь эзлэн түрэмгийлж байгаад ч нисдэг тэргээр баривчилж авчраад түүний аль амбасын үеийн хар тамхины хэргийг сөхөн байж дөчин жилээр америкийн шоронд илгээж байсныг ерээд оны түүх гэрчилнэ.Хэдэн жилийн өмнө Францын ерөнхийлөгч болох хамгийн өндөр магадлалтай, тухайн үедээ Олон улсын валютын сангийн тэргүүнээр ажиллаж байсан Доминик Страус Каннд тулгасан Нью-Йоркийн хүчингийн хэрэг мөн л иймэрхүү өнгө аяс сценариар явагдан сонирхсон талууд нь улс төрийн зорилгодоо хүрснээс гадна өмгөөлөл хуулийн фирмүүд ч завсраар нь хэдэн саяар давхар бурзайж байдаг.
Дундад зууны морин өртөө Марко Поло монголын говиор тэнүүчлэх судалгаа шинжилгээ экспедици нэрийн дор улс үндэстэний онцлог ус гол байгаль цаг уур зан заншил гэх мэт тагнуулын мэдээлэл цуглуулж түүнийгээ улс төрийн харилцаанд ашигладаг байсан тэр цаг үе огцом өөрчлөгдөж орчин үеийн мэдээлэл сүлжээний өндөр технологийн ачаар хилийн чанадаас ч хэн хүний хөрөнгө санхүү үл хөдлөх орлого зарлага орох гарах үйлдэл болгоныг банк санхүүгийн баримтаар баталгаажуулж нотлоход бүүр ч амархан өнөө үед албан ёсны айлчлал нэрийн дор авилга оффшорын хэргийг нь шилийн эрсүүдэд сэмхэн харуулаад Аятайхан байгаарай гэдгийг анхааруулаад явуулах ч энүүхэнд болсон.
Харин Сингапурын ерөнхий сайд асан Ли Куан Ю шиг нэр мөр цэвэр шударга өндөр ёс зүйтэй улс төрч лидерүүд улс орныг удирдах юм бол тэдэнд баавгай лууны аманд багтаад байхаар бүргэд шонхорын савруунд түүртээд байхаар бохир заваан юманд хэзээ ч орооцолдоггүй учраас тэд баталгаатайгаар улс үндэстэнээ бар болгож үсрэнгүй хөгжилд хүргэдэг жамтай.
Доктор хурандаа ДОРЖПАЛАМЫН ЭРДЭНЭЦОГТ