“Рио тинто” биш, бид буланд байгаагаа сана
-Монгол Улс тус компанид өдөрт 350-400 мянган ам.долларын хүү төлж байна-
“Оюутолгой” төслийн бүтээн байгуулалт, санхүүжилттэй холбоотой хамгийн сүүлийн онцлох үйл явдал бол гол хөрөнгө оруулагч, менежментийг нь хэрэгжүүлэгч “Рио тинто”-гоос Оюутолгойгоо буцаан авахыг шаардаж УИХ-ын гишүүн С.Ганбаатар Сүхбаатарын талбайд суулт зарласан нь байлаа. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонго “Рио тинто” групп Монгол Улс Оюутолгой төслийг 40 жил хэрэгжүүлсний дараа 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх санхүүгийн загвар ирүүлсэн” гэж мэдэгдсэн нь эсэргүүцлийн галыг өрдөв. “Рио тинто”-гоос Оюутолгойгоо авна” гэдэг нь төслийг зогсооно гэсэн үг. Үнэн хэрэгтээ “Рио тинто”-той тооцоо бодох нь С.Ганбаатарын зорилго уу, далимдуулан тодорч Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлээ хангаж байна уу гэдгийг мэдэхгүй. Юутай ч энэ цаг үед “Рио тинто”-гийн эсрэг хүчтэй дуугарч байгаа нь зөв. Харин төслийг зогсоох нь зөв үү гэдгийг хожим хөндье.
“Рио тинто” төслөө 40 жил хэрэгжүүлсэн ч Монголын тал 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх тооцоолол яагаад танилцуулсан юм бол. Одоогийн муу нөхцөлийг 100 жилээр тооцоолохоор ийм дүн гарах нь ойлгомжтой. “Рио” бол хатуу самар. Манайхныг сандаргах эхний түншилтээ хийх шиг боллоо. Засгийн газар энэ тооцооллыг нягталж байгаа гэсэн.
Монголчууд ирэх хавар “Ковид-19” биш, Ерөнхийлөгчийн сонгуулийн синдром тусаж халуурна. Ерөнхийлөгчийн сонгуулийн оноо цуглуулах гол хөзөр нь “Ковид”-ыг сөрөх бодлого, Оюутолгойн хэлэлцээр байх бололтой. Тодрох, том харагдах гэсэн улстөрч Оюутолгойтой холбоотой олон нийтэд таалагдах “поп” мэдэгдлүүд хийх нь ойлгомжтой. С.Ганбаатар мэтийнх шиг хэт ерөнхий, “поп” мэдэгдлүүд олон нийтийг хоёр хуваан, хэрэлдүүлэх магадлал тун өндөр. “Оюутолгой” төслийг зогсооно, зогсоохгүй гээд монголчууд хоорондоо хэрэлдчихвэл яах вэ. Ингэвэл бидэнд ашиггүй. Уг нь бид нэг тал байж, “Рио тинто”-той харилцан ашигтай, хамтран ажиллах хэлэлцээр хийх учиртай. Мэдээлэлгүй, ил тод биш, дүгнэлт хийх өгөгдөлгүй хоосон орон зай нь “поп”-уудын хашгиран дуулах тайз болдог. Тиймээс Засгийн газар Оюутолгойтой холбоотой мэдээллийг олон нийтэд шат дараатай өгч байх нь зөв. “Бид 40 жилийн дараа ч 22 тэрбум ам.долларын өртэй үлдэнэ” гээд орхих биш. Учир шалтгааныг нь тайлбарласан мэдээллүүд гаргавал сайн сан. Тэгвэл монголчууд “поп”-уудын тоглоом бололгүй, нэгдсэн ойлголтод хүрнэ.
“Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс байгуулсан тусгай хорооныхон хөндлөнгийн шинжээчээр гүйцэтгүүлэх ажлынхаа техникийн даалгаврыг боловсруулж байгаа гэнэ. Тусгай хорооныхон мэргэжлийн компаниар далд уурхайн бүтээн байгуулалтын зардал яагаад хэтэрснийг нягтлуулах юм. Шинжээч компанийн дүгнэлтийг зургадугаар сарын сүүлчээр хүлээн авна гэж төлөвлөжээ. Тэгэхээр Оюутолгойн хэлэлцээр Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа болно гэдгийг тогтоогоод авчих. Засгийн газар АНУ-ын “Акин гамп” хуулийн фирм, Германы геологи, усны нөөцийн “Фихтнер” компанийг зөвлөхөөр ажиллуулж буй. Германчуудын техникийн туслалцааг үзүүлж буй “Фихтнер” компани усны нөөцийн чиглэлээр сайн ажилладаг аж. Харин далд уурхайн бүтээн байгуулалтын туршлага тааруу гэсэн. Манай улсыг төлөөлөн “Оюутолгой”-н хувьцааны 34 хувийг эзэмшигч “Эрдэнэс Оюутолгой” ч, Засгийн газар ч ийнхүү хэлэлцээрийн бэлтгэлээ базааж байна. Бэлтгэл сайтай байвал хүссэн үр дүндээ хүрэх нь дамжиггүй. “Рио тинто” Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг 5.3 тэрбум ам.доллароор гүйцэтгэнэ гэсэн техник, эдийн засгийн үндэслэл 2015 онд хийсэн. Гэвч 1.4 тэрбум “ногоон”-оор хэтрэх болсныг тэд өнгөрсөн оны сүүлчээр зарлалаа. Тусгай хорооноос даалгавар авах хөндлөнгийн шинжээч зардлын өсөлтөөс ихдээ 200-300 сая ам.доллар хасаж л чадах болов уу. “Рио тинто”-гийнхон зардлыг хэт хийсвэрээр өгсөх тэнэгүүд биш. Зардлын өсөлтийг хэдэн ам.доллароор нэмэгдүүлснийг илрүүлсэн ч энэ нь хэлэлцээрийг нааштайгаар эргүүлэх, Оюутолгойг ашиглахад Монголын эрх ашгийг хангуулах үндэс болж чадахгүй. Гэхдээ хэлэлцээрт давуу байдал авчрах нэг үзүүлэлт болно.
“Рио тинто” групп Австралид соёлын өв устгаж, “Туркойз хилл ресурс” компанийн жижиг хувьцаа эзэмшигчид гомдол гаргасан нь олон улс дахь нэр хүндийг нь унагасан. Энэ нь хэлэлцээрт ороход бидэнд давуу тал болж байгаа. Гэхдээ хэзээ мөдгүй арилчихаж мэдэх хийсвэр давуу тал. “Рио тинто” биш, бид булан байгаагаа санах хэрэгтэй. Нэр хүнд нь сэвтсэн ч долоон тэрбум ам.долларын ногдол ашиг тараан, өндөр ашигтай ажилладаг, аварга компанитай бид нүүр тулах гэж байна.
Засгийн газар Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө буюу “Дубайн гэрээ”-г цуцлах санал гаргасан гэсэн мэдээлэл түгсэн. “Оюутолгой” төслийн анхны хөрөнгө оруулалтын гэрээний зардлын өсөлтийг хүлээн зөвшөөрсөн нь “Дубайн гэрээ”-ний алдаа байсан гэж үздэг хүмүүс ийм санал гаргадаг. “Оюутолгой” төслийн анхны хөрөнгө оруулалт 5.3 тэрбум ам.доллар байв. Энэ нь 1.1 тэрбум “ногоон”-оор хэтэрсэн билээ. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажилласан Г.Тэмүүлэн Уул уурхайн дэд сайдаар ажиллаж байхдаа “Санхүүжилтийн эрсдэлийг “Рио тинто” өөрөө үүрэх буюу Монгол Улсын Засгийн газрын өмч хөрөнгөд эрсдэлгүйгээр бүрдүүлэхээр тохиролцон гэрээ байгуулсан” гэж ярьж байв. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээгээр тохиролцсон энэ зарчмыг дагуу бол зардлын хэтрэлтийг “Рио тинто” үүрэх ёстой байжээ. Зардлын өсөлтийг хүлээн зөвшөөрсөн нь “Дубайн гэрээ”-ний алдаа байж. Түүнээс бүхэлдээ муу гэрээ биш. Муу гэрээг Дубайд очоод нууцаар байгуулчихсан ч юм шиг ярих нь бий. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг олон улсын санхүүгийн төвд том гэрээ байгуулж, Монголынхоо нэрийг дэлхийд цуурайтуулъя гэж бодсон нь ийм хардлагын бай болсон хэрэг. “Дубайн гэрээ”-нд төслийн нийт өгөөжийн 53 хувийг Монголын тал хүртэх, үлдсэн нь “Рио тинто”-д ногдох заалт тусгасан. Үүнээс гадна олон улсын санхүүгийн 20 байгууллагаас авсан 4.4 тэрбум ам.долларын зээл нь “Рио”-гийн хувь нийлүүлэгчдийн зээлээс нэг хувийн бага хүүтэй. Гэрээг хоёр тал тав, таван жилээр дүгнэж байх заалт оруулсан гэх мэт давуу тал бий. “Дубайн гэрээ”-г цуцалж, санхүүжилтийн эрсдэл буюу зардлын өсөлтийг “Рио тинто”-д үүрүүлэх хэлэлцээрийг одоо хийх нь ихээхэн ярвигтай байх болов уу. Харин “Дубайн гэрээ”-г шинэчлэх хэлэлцээр үргэлжлэх нь ойлгомжтой.
Засгийн газар эдийн засгийн хүндрэлтэй үед “Дубайн гэрээ”-г байгуулсан. Дэлхийн зах зээлд зэсийн үнэ унагангуут “Рио тинто” мөнгөгүй гэж шалтаглаад Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг зогсоосон. Уг нь 700 сая ам.долларын бэлэн мөнгөний урсгалтай байсан гэдэг. “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалт зогссоноор Монголын эдийн засгийн хүндрэл улам гүнзгийрсэн. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 80 хувиар буурав. “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын эдийн засаг дахь үр нөлөө алга болсон. Үр дүнд нь ам.долларын ханш гаарсан. Бид тухайн үед “Рио тинто”-гийн төслийн зардлын өсөлтийг хүлээн зөвшөөрүүлэх мэхэнд уначихсан байж магадгүй. Манайхан эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд зардлын өсөлтийг хүлээн зөвшөөрсөн. Түүнээс биш, ажлын хэсгийг бүрдүүлсэн Б.Бямбасайхан, Да.Ганболд нар “Рио тинто”-гийн талд ажилласан хэрэг биш. Тэд “Эх орныхоо төлөө зүгтэж байна гэж бодсон. Шоронд орно гэж төсөөлөө ч үгүй” гэдгээ ярьдаг.
Хоёр удаагийн зардлын өсөлтөөр төслийн хөрөнгө оруулалт нийт 2.5 тэрбум ам.доллароор хэтэрлээ. “Рио тинто” монголчуудад хоёр удаа 30 хувийн зөрүүтэй ТЭЗҮ танилцуулж, хуурав. Эхнийхийг нь бид гар бариад хүлээн зөвшөөрсөн. Үүний төлөө 10-аад хүн шоронд хоригдов. Зардлын дараагийн өсөлтийг бид хүлээн зөвшөөрөх ёстой юу.
өвшөөрвөл ажлын хэсэгт нь орж ажилласан хүмүүс ял сонсох уу.
Хувь нийлүүлэгчдийн “Оюутолгой” төсөлд оруулсан хөрөнгө долоон тэрбум ам.долларт хүрсэн. Үүний 2.1 тэрбум ам.долларыг Монгол Улс LIBOR буюу Лондон дахь банк хоорондын хүүн дээр нэмэх 6.5 хувь гэсэн дүнгээр зээлж байгаа. “Оюутолгой”-н 34 хувийн хувьцаанд ногдох хөрөнгө оруулалтаа “Рио тинто”-гоос зээлснийхээ төлөө манайх өдөрт 350-400 мянган ам.долларын хүү төлж байна. Төслийг зогсоосон ч хүүгийн төлбөр үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл, зогссон ч манай талын зардал нэмэгдэнэ гэсэн үг. Тиймээс төслийг зогсоохгүйгээр хэлэлцээр хийх хэрэгтэй. Зогсоовол бид мөнгөнөөс гадна цаг хугацааны боломжоо алдана.
Одоо хэлэлцээр хийхэд муу нэртэй “Дубайн гэрээ”-нд тусгасан Монголын тал төслийн өгөөжийн 53 хувийг авна гэсэн заалт аминд орно. Төслийн хөрөнгө оруулалт нэмэгдэх тусам манай улсын төлөх хүүгийн хэмжээ өснө, ногдол ашиг авах хугацаа хойшилно. Товчхондоо, хүртэх өгөөжийн хэмжээ буурна гэсэн үг. Тиймээс төслийн үр өгөөжийн 53 хувийг хүртэхийн тулд гаргаж буй зардлаа бууруулах хэрэгтэй. “Оюутолгой”-н 34 хувьд ногдох хөрөнгө оруулалт, зээлийн хүү, менемжентийн төлбөр гэсэн гурван зардал бий. Энэ гурвыг бууруулах шаардлагатай. Тиймээс зардлын өсөлтийг хүлээн зөвшөөрөхгүй байх хэрэгтэй. Хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрвэл зээлийн хүү, менежментийн төлбөрийг нь бууруулах шаардлагатай. Одоогоор “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын зардлаас гурав, үйл ажиллагааныхаас зургаан хувийн менежментийн төлбөр “Рио тинто”-д төлдөг. Нөгөө муу нэрт “Дубайн гэрээ”-гээр хөрөнгө оруулалтын менежментийн төлбөр зургаа байсныг гурав болгож бууруулсныг сануулъя.
“Рио тинто” төслөө 40 жил хэрэгжүүлсэн ч Монголын тал 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх тооцоолол яагаад танилцуулсан юм бол. Одоогийн муу нөхцөлийг 100 жилээр тооцоолохоор ийм дүн гарах нь ойлгомжтой. “Рио” бол хатуу самар. Манайхныг сандаргах эхний түншилтээ хийх шиг боллоо. Засгийн газар энэ тооцооллыг нягталж байгаа гэсэн.
Оюутолгойн ордын ашиглалтад Монголын талын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 92 дугаар тогтоолын гуравдугаарт “Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг хөрөнгө оруулалтын гэрээ болон 2010 оны ТЭЗҮ-ийн тооцоололд зааснаар нэрлэсэн үнээр 53 хувиас бууруулахгүй байх хүрээнд Монголын талын эзэмшлийн 34 хувийн хувьцаа эзэмшлийг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсвэл ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах хувилбаруудыг судлан шийдвэрлэх” гэж заасан.
“Рио тинто” 100 жилийн тооцоолол хийж, их өрөнд орох юм байна гэсэн айдас төрүүлэн, Монголын талын 34 хувийн хувьцаанаас “салах” арга хайж байна” гэж хардах хүн ч таарлаа. Тооцооллыг нягталсны дараа олон зүйл тодорхой болох биз. Уг нь манайхан “Оюутолгой”-н хувьцааны 34 хувийг эзэмшилгүй, тусгай төлбөрөөр өгөөжөө хүртсэн бол ийм адармаатай нөхцөл үүсэхгүй байсан биз. Төслөөс жилд 300-400 сая ам.долларын тусгай төлбөр авахад өгөөжөө бүрэн авч чадна гэсэн тооцоолол байдаг юм.
“Рио тинто” групп Австралид соёлын өв устгаж, “Туркойз хилл ресурс” компанийн жижиг хувьцаа эзэмшигчид гомдол гаргасан нь олон улс дахь нэр хүндийг нь унагасан. Энэ нь хэлэлцээрт ороход бидэнд давуу тал болж байгаа. Гэхдээ хэзээ мөдгүй арилчихаж мэдэх хийсвэр давуу тал. “Рио тинто” биш, бид булан байгаагаа санах хэрэгтэй. Нэр хүнд нь сэвтсэн ч долоон тэрбум ам.долларын ногдол ашиг тараан, өндөр ашигтай ажилладаг, аварга компанитай бид нүүр тулах гэж байна.
Хэлэлцээрийг санхүүгийн чадамж өндөртэй нь удаан үргэлжлүүлнэ. Манай улс санхүүгийн чадамжаараа “Рио”-гоос хамаагүй сул. Бидэнд бэлэн долоон тэрбум ам.доллар байна уу гээд бодоод үз. Тиймээс тэдэнд тэсэж гарах, үлдэх бяр бий. Үүнээс гадна “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг зогсоох эрх тэднийд бий. Төслийн менежментийг “Рио тинто” хэрэгжүүлж, хөрөнгө оруулалтыг нь дангаараа гаргасан. Том боломж, давуу талууд бүгд тэдний талд байна. Биднээс маш их ур, ухаан шаардсан хэлэлцээр болно. Дахин сануулахад, далд уурхайн бүтээн байгуулалтыг зогсоох тухай ярилтгүй.