Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг Ерөнхийлөгч дэмжлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжсэн байна. Түүнчлэн Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай албан бичгийг Ерөнхийлөгчийн тамгын газраас өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлэх юм.
УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн гишүүд Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тухай албан бичгийг өнгөрсөн Баасан гарагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлсэн. Хуулийн дагуу тав дотор хариу албан бичгийг хүргүүлэх ёстой.
Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2-т зааснаар:
-Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна.