Амь амиа бодоорой, ард түмэн минь

Амь амиа бодоорой, ард түмэн минь

Улс орон эзэнгүй байна. УОК нь огцорчихсон. НОК-ынх нь ажил саарсан. Засгийн газар унасан. Шинэ нь засаг нь байгуулагдаж эмхрээгүй. Үндэсний аюулгүй байдлын гурвын нэг нь буучихсан. Үлдсэн нь улстөржөөд завгүй. Биднийг гэх дарга, байгууллага ер алга.

Огцорсон Засгийн газрын сайд нар дараагийн Засаг бүрдтэл ажлаа хийж байх ёстой ч зарим нь албан тушаалдаа үлдэх гээд, нөгөө нэг хэсэг нь албан тушаалын наймаа хийж гүйгээд анхаарах сөхөө алга. Хэн нэгнийг бидний төлөө санаа тавьж байгаа гэж горьдсоны гарз. Иргэдээ гэх хүн ойрын хэд хоногт алга. Өнөөх коронагийн голомт хумигдаагүй. Хаа сайгүй илэрсээр л. Амьд явах эсэх нь бид бүгдээс шалтгаална. Тайвширч болохгүй. Халдвар хамгааллын дэглэмээ сайтар барьж, таваас дээш хүн нэг дор цуглахгүй, 15 минутаас дээш нийтийн үйлчилгээ, хоолны газар үйлчлүүлэхгүй байх шаардлагыг нь биелүүлж, маскаа зүүж, гараа ариутгаж, дархлаагаа дэмж. Чухал шаардлагатай биш бол гэрээсээ бүү гар. Өөрөө өөрийгөө хамгаалж, өөртөө өндөр шаадлага тавь. Тоглоом биш шүү. Засаг төр зөнд нь хаясан юм чинь яасан ч яахав гээд гарч гүйгээд байх хэрэггүй.

Анзаараад байх нь ээ, тансаг хэрэглээг нэхсэн улс их байх юм. Сошиалаар ингэж ч тансагламаар байна, тэгж ч гоодмоор байна гэсэн улс. Амьд явахад энэ бүхнийг үзнэ ээ. Хэсэгхэн хугацаанд тэвчих л хэрэгтэй. Хамаг бизнес болохоо байлаа гээд хөл хориог сулруулсан. Одоо дүрэм, журмаа ягштал бариад ажиллачих.

Хоёрдугаар сарын 4-нөөс 18-ныг хүртэл хөл хорио тогтоох сураг дуулдсан. Хэвээрээ л байгаа даа. Ноднин хөл хорьчихоод байхад л айл хэсч гүйлдээд байсан. Тэр үед чинь корона алдаагүй байсан шүү. Одоо бол корона алдчихсан. Их ялгаа бий шүү. Хэдэн бууз, таваг салат идмээр байвал гэртээ хийгээд ид. Айлаар явж бэлэг авах дур төрөөд байвал дансаар бэлэн мөнгөөр солилц.

Энэ эзгүй орхигдсон ард түмэндээ Үндэсний сэхээтнүүд үгээ хэлмээр байна. Архи пиво рекламдахаа болохоор алдар нэрээ зарим нь ашиглаад байдаг юм билээ. Ард түмэндээ амьдрахын сайхныг, арчаатай байхын чухлыг ойлгуулах тов хийсэн үг хэлчих л байлгүй.

Дэлхийн улс орнууд иргэдээ вакцинжуулаад эхэлсэн. Ахмад настай, эрсдэлтэй нөхцөлд ажилладаг хүмүүсээ түрүүлж вакцинд хамруулаад одоо залуусаа вакцинжуулж эхэлжээ. Зарим орны иргэд вакцинжуулалт удаан байна гэж төр засгаа шүүмжилж суух юм. Манай улс вакцин авахаар боллоо гэсэн мэдээнээс хойш чимээ тасарлаа. Улс төр ингэж бужигнаад, төр засаг тогтворгүй байвал вакцин хөөцөлдөх ч лөөлөө болж байх шиг байна. Энэтхэгээс авна гэсэн вакцины үйлдвэр шатаж байгаа бичлэг хэвлэлээр явсан. Тэрнээс хойш вакцины сураг алга. Ярьж байсан, хөөцөлдөж байсан хүмүүс нь ажлаа өгчихлөө. Одоо мөнгө нь алга. Ингэснээс хувийн хэвшил арилжааны зорилгоор сайн вакцин оруулж ирэхийг зөвшөөрчих хэрэгтэй юм. Зарим компаниуд болон хувь хүмүүс нэгдсэн журмаар вакцинжуулалт хүлээхийн оронд арилжааны зорилгоор оруулж ирсэн хүлээн зөвшөөрөгдсөн вакцин хийлгэхэд бэлэн гэдгээ мэдэгдэж байгаа. “Монос” компани АстраЗенеканийн албан ёсны дистрибьютер. Тус компани нь вакцин гармагц эхний ээлжинд нийлүүлэх орны жагсаалтад Монголыг багтаасан байсан. Энэ компаниасаа “Монос”вакцин авчрахаар гэрээгээ хийж эхэлж байгаа юм байна. Манай улстөрчид вакцинаа хүртэл хэн түрүүлж авчрах вэ гэдэг дээр улстөржиж суухын оронд яаралтай үүнд анхаармаар байх юм. “Монос” мэтийн компаниуддаа оруулж ирэх боломжийг нээлттэй олгомоор байна.

Энэ хооронд төр засаг эмхлэгдэж сөхөө сөртөөтэй болох биз. Болж өгвөл ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн Англи, Америк зэрэг оронд хийж байгаа вакцин оруулж ирмээр байна. Сэргийлэх, эмчлэх, дархлаагаа дэмжих, бие биедээ анхааруулах, сануулах, өөрсдийгөө, гэр бүлээ хамгаалах, хуучин муу дадлуудаасаа салах хэрэгтэй юм.

Болж л өгвөл айл хэсдэг муу зуршлаа хаямаар байна. Өөрсдөдөө ч ядаргаатай, очсон айлдаа ч зүдэргээтэй шүү дээ. Хонон өнжин бусдын тав тухыг алдагдуулан наргиж цэнгэж, архидаж дампуурдгаа болимоор байна. Шаардлагатай биш бол элдэв уулзалт цуглаан зохион байгуулахаас зайлсхийх хэрэгтэй. Элдэв баяр ёслолыг гэр бүлийн хүрээнээс хэтрэхгүй тэмдэглэж сурмаар байна.

Гар барьж мэндлэх, айлын нялх хүүхдийг тэвэрч үнсэх, гудамж талбайд шүлс, нусаа нийдэг зуршлаа хаямаар байна. Мэндлэх, хүндлэх олон арга бий. Толгойгоо мэхийн мэндчилэх, гар даллах, алга хавсрах гээд. Хажуугаар өнгөрөх хүнээс метр гарны зайтай явж хэвшмээр байна. Заавал тэр хол яваа хүн рүү далийж ирээд шүргэлцэх ямар хэрэг байх билээ. Нэг их зовохгүйгээр, ямар ч мөнгө шаардахгүй ийм дадлуудыг зүгээр л өөртөө хэвшүүл.

Саяхан УОК-т шаардлага тавьсан жагсаал боллоо. Ядаж байхад Эрүүл мэндийн сайдыг авч үлдэхээр жагссан хүнээс корона илэрсэн гэсэн. Өчигдөр бас УИХ-ын гишүүн С.Ганбаатар өлсгөлөн зарлаж, эсэргүүцлээ илэрхийлж байна гээд амьтан хүн тойруулаад шавуулсан харагдсан. Тэр олон хүн дунд вирус тээсэн хүн байхыг үгүйсгэхгүй. Эхнээсээ жагсаалд очсон хүмүүс шинжилгээнд хамрагдмаар байна.

Мөнчиг барьцгүй төр засагтай улс шүү дээ, бид. Корона тархаагүй байхад сүржигнэж баахан хөл хорио тогтож байснаа, ид тархмагц нь хориогоо цуцалчихсан. Таны эрүүл мэндийн төлөө та л хичээхгүй бол болохгүй цаг үе ирсэн. Корона айлгасаар л байгаа. Гадны орнуудад вакцин хийсэн хүмүүст анхааруулж байгаа юм билээ. Вакцинд хамрагдсан ч маскаа зүүгээрэй гэж. Учир нь вакцин тарина гэдэг нь хүний биед тодорхой хэмжээний вирусийн биет орно гэсэн үг. Гэтэл тэр үед нь нэмж халдвар авбал вирус идэвхжих магадлалтай юм байна. Энийг ч бас мэдээд авчихад илүүдэхгүй. Вакцин хийлгэсэн гээд айдсын ард гарчихлаа гэсэн үг биш. Хэсэгтээ маскаа зүүх хэрэгтэй болох нь. За тэгээд эцсийн эцэст амь амиа л хийчээцгээдэг юм шүү. Өөрөөс чинь өөр хайрлах хэн байх билээ дээ.

Д.ХҮСЛЭН

8
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419