ЭМЯ: Шинээр 13 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1656 боллоо
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амасэлмаа " Өчигдөр улсын хэмжээнд 12,039 хүний сорьцод шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрсэн.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд хоёр нь ХӨСҮТ-ийн ажилтан бол үлдсэн нь сүүлд гарсан голомтот халдвар болон батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын хүмүүс байгаа юм.
Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдлын тоо 1,656 боллоо. Өнөөдрийн байдлаар 1,211 хүн эдгэрээд байгаа бол 432 хүн эмчлэгдэж байна" гэв.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.01.26-НЫ 11 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.01.26-НЫ 11 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Monday, January 25, 2021