Нийслэлд хөл хорионы дэглэмийг сулруулсантай холбоотой хүн амын шилжилт хөдөлгөөн ихэссэн, үсчин, гоо сайхан, томоохон барааны зах, худалдааны төвүүд нээгдэж байгаа нь халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлж байгааг анхааруулсаар байна.
Мөн батлагдсан тохиолдлуудын ойрын болон хоёрдогч хавьтлуудаас илэрч байгаа бөгөөд халдварын хавьтал болсон хүмүүс олдохгүй, утсаа авахгүй, байршлаа хэлэхгүй байх, халдвар авснаа мэдэхгүй олон нийтийн газраар үйлчлүүлэх тохиолдол гарч буйг албаныхан мэдээлсэн.
Улсын Онцгой комиссоос өнөөдрийн байдлаар нийслэлд найман байршлыг хамгаалалтад аваад байна. Тодруулбал,
- БГД: 12-р хороо 19-р байр
- БГД: 25-р хороо Голденпарк 303
- БЗД: 26-р хороо Баянмонгол 416
- БЗД: 2-р хороо 4,5-р хэсэг
- СХД: 8-р хороо 50 айлын орон сууц
- СХД: 29-р хороо 141-р байр
- СБД: 3-р хороо 45-р байр
- СБД: 12-р хороо Хангайн 20-778б тоот дахь нийтийн байранд хөл хорио тогтоогоод байгаа юм.
Эдгээр байршлуудад холбогдох албаныхан иргэдээс шинжилгээ авах ажлыг зохион байгуулсны дараа хамгаалалтыг буулгах юм.