Баянмонгол хорооллын 416 дугаар байранд хөл хорио тогтоолоо
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хорооллын 416 дугаар байрны гуравдугаар орцонд амьдардаг иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарсан тул түр хугацаагаар хөл хорио тогтоож, хамгаалалтад авсан гэж Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ. Дүүргийн онцгой комисс шинжилгээний баг яаралтай гарган тухайн орцны оршин суугчдаас PCR шинжилгээ авч байна. Тиймээс тухайн орцны оршин суугчдыг албан хаагчдын өгсөн заавар зөвлөмж, шаардлагыг дагаж хариуцлагатай байхыг зөвлөлөө.
www.polit.mn