Б.Пүрэвдорж: Хуурамч шатахуунаар нэг компани жилд 100 тэрбум төгрөгийн ашиг олж байна
УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ.
Тэрбээр, хуурамч шатахууныг зогсоохын тулд нефтийн нэмэлт бүтээгдэхүүнүүдэд онцгой албан татварыг нэмэгдүүлэх ёстой бөгөөд төсвийн орлого нэмэгдүүлэх, иргэдийн эд хөрөнгийг хамгаалах ёстой гэлээ.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун "Дайвар бүтээгдэхүүн гэж ямар бүтээгдэхүүнүүд вэ. Жилд хэдий хэмжээний ийм бүтээгдэхүүн орж ирдэг вэ?
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж " Керосин бол дээр үед лаа асаадаг байсан , нафто бол тракторт хэрэглэдэг. Жилд дээрх хоёр бүтээгдэхүүн 220 мянган тонн жилдээ орж ирж байна. Манай улсад ийм хэрэгцээ шаардлага байхгүй байна. Эдгээр дайвар бүтээгдэхүүнийг дизель түлштэй хольж борлуулдаг. Эдгээрт онцгой татвар нэмэгдүүлэх нь шатахууны үнэд өөрчлөлт орохгүй. Хуурамч шатахуун үйлдвэрлэж, иргэдийг хохироодог гурван байгууллага бий. Жилдээ гаруй тэрбум төгрөгийн орлого олж байна" гэв.