А.Отгонбаатар: УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн зөвлөхийн ажлаас өөрийн хүсэлтээр татгалзаж байна
УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн өөрийн зөвлөхөөр Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатарыг томилсон тухай бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл тэрээр өнөөдөр/2021.01.22/ өдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан тайлбар мэдээлэл хийлээ.
А.Отгонбаатар дээрх асуудлын хүрээнд "Албан бичгийн он сарыг өдрийг ядаж хараарай. 2020 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн 11.00 цагийн үед гарсан. Гэтэл дөнгөж амаржсан эмэгтэй болон нярайг хүнлэг бус байдлаар зөөвөрлөсөн бичлэг тухайн өдрийн 19.00 цагаас хойш гарсан.
Би яаж тэр эмэгтэйг тэгж шилжүүлэхийг түрүүлж мэдсэн байх вэ. Маргааш өглөө нь би талбай дээр ганцаараа ирсэн. Энэ тухай Ерөнхий сайд эхлээд иргэдийн органик нэгдэл байсан гэж хэлсэн.
Сүүлдээ улс төр болсон гэсэн. Ийм тодорхой зүйл дээр намайг харлуулах гэж хичээж байна. Над руу дайрах гэж өө сэв хайж байгаа бол хүссэн зүйлээ хий. Би УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн зөвлөхийн ажлаас өөрийн хүсэлтээр татгалзаж байна" хэмээв.