Ж.Энхбаяр: Надад ямар нэгэн дарга цэрэг болох хүсэл эрмэлзлэл байхгүй
Зарим хэвлэл мэдээллээр УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаярыг Шадар сайд болох магадлалтай гэх мэдээлэл гарсан. Энэ талаар өөрөөс нь тодрууллаа.
- Засгийн газарт шадар сайдаар томилогдох магадлалтай хүмүүсийн нэрс дунд таны нэр байна. Та шадар сайд болох уу?
- Мэдэхгүй, нам шийднэ
-Таньд Шадар сайд болох хүсэл эрмэлзэл бий юу?
-Хувийн байр суурь бол ямар нэгэн дарга цэрэг болох хүсэл эрмэлзлэл байхгүй
-Таниас санал тавьбал яах вэ?
-Тухайн үед нь шийднэ.
-Ерөнхий сайдын огцорсон үйлдлийг та юу гэж харсан бэ?
-Асар ухаалаг зоримог шийдвэртэй алхам хийлээ. Монгол Улсыг цаашид авч явах шинэ удирдагчид саналаа өгөөд гарч ирлээ. Л.Оюун-Эрдэнэ шинэ үеийн төлөөлөл болж, олон түмний итгэлийг дааж гарч ирнэ гэдэгт итгэж байна. Шинэ кабинет улам чанаржина, улам чадавхижна.