ЭМЯ: Шинээр найман тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1592 боллоо
Коронавируст халдварын нөхцөл айдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нэгдүгээр сарын 21-ны өдөр улсын хэмжээнд нийтдээ 15,546 хүний сорьцод шинжилгээ хийхэд найман хүнээс коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн найман тохиолдлын нэг нь ХӨСҮТ-ийн эмч бол үлдсэн 7 нь халдвартай хүнтэй ойрын хавьтал болсон иргэд байна.
Монгол Улсад бүртгэгдсэн нийт тохиолдол 1,592 боллоо. Өнөөдрийн байдлаар нийтдээ 483 хүн эмчлэгдэж байна” гэсэн мэдээлэл өглөө.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.01.22-НЫ 11 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.01.22-НЫ 11 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Thursday, January 21, 2021