Нийслэлээс Ховд аймаг явах иргэдийг энэ сарын 23-ныг хүртэл бүртгэнэ
Улаанбаатар хотоос Ховд аймаг явах хүсэлтэй иргэдийг 2021 оны 01 дүгээр сарын 19-23 хүртэл өдөр бүр 08-23 цаг хүртэл бүртгэнэ. Бүртгэл дууссаны дараа нэгдсэн тоо гаргаж, нийслэлд гацсан иргэдийг татах ажлыг ирэх 7 хоногт зохион байгуулна гэж тус аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
Ховд аймгийн ОБГ-ын дарга, дэд хурандаа Б.Алтанбадралт "Нийслэлээс аймаг руу Ирэх хүсэлтэй иргэд хулгайн замаар зорчиж, эрсдэлд орох, зөрчлийн тухай хуулиар торгуулах, удаан хугацаагаар хил дээр саатах зэрэг тохиолдол гарч байгаа учраас үндсэн харьяалалтай иргэдээ татаж авах үйл ажиллагааг нэгдсэн байдлаар зохион байгуулна. Учир нь Улаанбаатарт гацсан иргэд айлаар хоноглож тодорхой оршин суугаа хаяггүй явж байгаад халдварын эрсдэлд өртөж болзошгүй" гэлээ.