ХӨСҮТ: Улаанбаатарт 16 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1584 боллоо
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Улсын хэмжээнд өчигдөр 12,940 хүний сорьцод шинжилгээ хийхэд 16 хүнээс коронавирус илэрлээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 15 нь өмнө нь батлагдсан тохиолдлуудын гэр бүлийн болон орцны ойрын хавьтлаар тусгаарлагдсан байсан хүмүүс юм. Харин нэг тохиолдол нь ХӨСҮТ-ийн нэг ажилтан байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 1,584 боллоо. Үүнээс одоогоор 1,046 хүн эдгэрээд байгаа бол 526 хүн эмчлэгдэж байна.
Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-462
- Хүндэвтэр-66
- Хүнд-7
- Маш хүнд- 2 хүн байгаа” гэлээ.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.01.20-НЫ 11 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.01.21-НИЙ 11 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Wednesday, January 20, 2021