Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг хотын дарга өчигдөр хүлээн авч, захирамж гаргажээ.
"Өргөө" амаржих газарт амаржсан эхийг коронавирусийн халдвартай нь батлагдсаны дараа ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ хүнлэг бус үйлдэл гаргасан нь иргэдийн бухимдлыг дагуулж, энэ явдал олон нийтийг төв талбайд жагсаал хийхэд хүргэсэн юм.
"Өргөө" амаржих газар засаг захиргааны нэгжийн хувьд нийслэлийн харьяа байгууллага учраас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид Эрүүл мэндийн сайдын зүгээс НЭМГ-ын удирдлага болон "Өргөө" амаржих газрын удирдлагад ийнхүү хариуцлага тооцжээ.