Коронавирусээс болж нас барсныг “нуух” шалтгаан юу вэ?

2021-01-20, 11:32 COVID-19 821 1
Коронавирусээс болж нас барсныг “нуух” шалтгаан юу вэ?

Монгол Улсад коронавирусийн халдвар авсан гурван хүн нас барав. Харин ЭМЯ, ХӨСҮТ-ийнхөн тэдний эндэгдлийн шалтгааныг “Ковид-19” гэж үзэхгүй байгаа нь олон нийтийг янз бүрийн таамаг дэвшүүлэхэд хүргэх боллоо. Тодруулбал, өнгөрсөн арванхоёрдугаар сарын 25-нд коронавирусээр өвчилсөн 76 настай иргэн “Баянзүрх” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан нь манай улсад ийм өвчтэй хүн эндсэн анхны тохиолдол болсон юм.

Албаныхан энэ талаар мэдээлэхдээ түүнийг амьсгал, зүрх, судасны хавсарсан дутагдалтай, цусны даралт ихтэй, чихрийн шижин, элэгний С вирусийн архаг үрэвсэлтэй байснаас нас барсан гэв. Тэгвэл Жон Хопкинсын их сургуулийн эрдэмтдийн гаргадаг жагсаалтад талийгаачийг “Ковид-19”-өөр нас барсан Монголын анхны тохиолдол хэмээн бүртгэж, worldometers.info цахим хуудсандаа тэмдэглэсэн. Үүнээс хойш 14 хүрэхгүй хоногийн хугацаанд коронавирусийн халдвартай дахин нэг иргэн нас барсан. Гэтэл мэргэжлийнхэн бас л “Ковид-19”-өөс болж эндээгүй, дагалдах онош нь ийм байсан гэж “зөрүүдлэв”.

Талийгаач мөн 76 настай байсан бөгөөд зүрхний архаг дутагдал, доод мөчдийн судасны бөглөрлийн улмаас “Баянзүрх” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдвар авсан юм билээ. Биеийн байдал нь хүнд байсан учир түүнийг ХӨСҮТ-д шилжүүлэн эмчилсэн ч тав хоноод нас барсан. Тэгвэл шинэ вирусийн халдвар аваад эндсэн гурав дахь тохиолдол энэ сарын 16-нд Цэргийн төв эмнэлэгт бүртгэгдсэнийг ЭМЯ, ХӨСҮТ-ийнхөн нийтэд мэдээлээгүй, мөн л нуухыг оролдов бололтой.

Учрыг тодруулбал, “Баянзүрх” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад нь түүнийг Цэргийн төв эмнэлэгт шилжүүлсэн байна.

 

Энэ талаар ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл “Талийгаач “Ковид-19”-өөр өвчилсөн нь үнэн ч бүрэн эдгэрсэн. Гурван удаагийн давтан шинжилгээнээс халдвар илрээгүй тул Цэргийн төв эмнэлэгт шилжүүлэн хянаж байсан. Тэрбээр зүрх, судасны эмгэгийн улмаас нас барсан учир бусад өвчний шалтгаантай гэж бүртгэсэн. Дэлхий дахинд 60-аас дээш насны, архаг, суурь өвчтэй хүмүүст коронавирус хүнд тусаж байгааг ташрамд дурдъя” гэлээ.

 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл нар коронавирусийн улмаас хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан гурван иргэний нийтлэг оношийг амьсгал, зүрх, судасны дутагдалд орсон, цусны даралт ихтэй, чихрийн шижин, бусад эрхтний архаг үрэвсэлтэй байсан гэж тодорхойлсон.

Хэдийгээр тэд дээрх гурван тохиолдлыг “Ковид-19”-ийн улмаас нас барсан гэж үзэхгүй байгаа ч олон улсад коронавирус архаг, суурь эмгэгтэй, зүрх, судасны өвчтэй хүмүүсийг үхэлд хүргэх тэргүүн шалтгаан болж буйг тэмдэглэх нь зүйтэй. Тэр дундаа уг өвчин өндөр настнуудыг амьсгал, зүрх, судасны дутагдалд оруулж, амийг нь авч одож буйг олон судалгаа гэрчилнэ. Гэтэл манайхан архаг, суурь эмгэгтэй хүмүүст “Ковид-19” хүнд тусаж, улмаар нас баралтад хүргэж буй хэмээн өдөр бүр мэдээлэх атлаа яг цагаа тулахаар эндсэн шалтгааныг үгүйсгэх нь хачирхалтай.

Дэлхий дахинд коронавирусийн нас баралтыг харилцан адилгүй бүртгэж байна. Гэхдээ олонх улсад уг вирусийн улмаас эмчлүүлж байгаад эндсэн тохиолдлыг “Ковид-19”-ийн шалтгаантай хэмээж буй аж. Энэ нь халдварын тархалт өндөртэй, нас баралт олноор бүртгэгдэж буй улс орнуудад үхлийн шалтгааныг нэгбүрчлэн тогтоох боломжгүйтэй холбоотой. Харин нас баралт цөөн бүртгэгдсэн зарим улс эндэгдлийн шалтгааныг тогтоохоор цогцост задлан шинжилгээ хийсээр байна. Учир нь “Ковид-19” энгийн ханиад, томууг бодвол тархалтын хурд 10 дахин их, нас баралт нь ч тэр хэрээр өндөр байгааг судлаачид анхааруулсаар буй.

Германы Боннын их сургуулийн эмнэлгийн Вирус судлалын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Хендрик Стрийк болон тус хүрээлэнгийн судлаач, доктор Гюнтер Хартманн нараар ахлуулсан судалгааны багийнхан коронавирусийн нас баралтын шалтгааныг нарийвчлан тогтоохоор томоохон судалгаа хийсэн нь олон улсад нэлээд үнэлэгдэн, үнэнд дөхсөн гэж үзсэн. Судалгааны үр дүнг товч сийрүүлбэл, тус багийнхан нас баралтын тоонд үндэслэн халдварын тархалтыг тогтоох боломжтойг мэдээлсэн юм. Мөн тэд “Ковид-19”-өөр өвчилсөн хүмүүсийн эндэгдлийн шалтгаан зөвхөн уушгины хатгалгаа биш гэв. Тодруулбал, халдвар аваад нас барсан өвчтөнүүдийн олонх нь цус бүлэгнэснээс үүдсэн бөглөрөл, амьсгал, зүрх, судасны дутагдалд орсон байсныг задлан шинжилгээгээр баталжээ.

Нас баралтын эдгээр шалтгааныг Италийн эмгэг судлаачдын судалгаа, шинжилгээнүүд ч нотолж буй аж. Коронавирустэй хүн нас барахад шалтгааныг нь зөв тодруулснаар дараа дараагийн өвчтөнүүдэд хийх эмчилгээний удирдамж, арга барилыг шинэчлэхэд өндөр ач холбогдолтой гэнэ. Өөрөөр хэлбэл, нас баралтад хүргэж буй нийтлэг шалтгаан болох цус бүлэгнэлтийн үед өндөр өртөг зардалтай эрчимт эмчилгээ болон амьсгалын аппарат үр дүнгүй гэсэн үг. Италийн эмгэг судлаачид үүнийг батлахын тулд “Ковид-19”-өөр нас барсан хүмүүсийн цогцост задлан шинжилгээ хийжээ.

Тэгэхэд үхлийн гол шалтгаан нь дийлэнхдээ уушгины үрэвсэл, хатгалгаанаас бус, вений судасны бөглөрлөөс болж зүрх, амьсгалын замын эрхтнүүд нь гэмтсэнийг тогтоосон байна. Мөн шинэ вирус архаг, суурь өвчтэй, өндөр настай хүмүүсийг зүрх, судасны дутагдалд оруулж, улмаар шигдээс, тархины цус харвалтад хүргэсэн жишээ ч бий. Өөр улсын эрдэмтэд ч коронавирусийн нас баралтад хүргэж буй шалтгааныг хатгалгаа биш, уушгины тромбоз буюу цус бүлэгнэснээс үүдсэн амьсгалын эрхтний үрэвсэл гэж дүгнэжээ. Тиймээс олонх судлаач эмч нарыг “Ковид-19”-ийн үхлийн шалтгааныг буруу таньснаас эмчилгээний явцад алдаа гарч, хугацаа алдан, өчнөөн хүн эндэхэд хүргэсэн хэмээв. Хэдийгээр амьсгалын аппаратаар уушгийг дэмжиж байгаа ч судасны бөглөрлийг давхар эмчлэхгүй бол өвчтөнүүд, ялангуяа өндөр настнууд нас барсаар байхыг сэрэмжлүүлжээ.

ЭМЯ-ны албан ёсны цахим хуудсанд коронавирусийн талаарх нөхцөл байдлын мэдээг нийтэлдэг болоод нэг жилийн хугацаа өнгөрөв. Тус цахим хуудсанд “Ковид-19”-ийн улмаас нас барсан хүний тоо хоёр гэж бүртгэсний нэгийг нь бусад өвчний улмаас эндсэн гэж тэмдэглэжээ. Өдгөө улсын хэмжээнд коронавирусийн улмаас 530 хүн эмчлүүлж буйн 40 нь хүндэвтэр, 10 нь хүнд, хоёр нь маш хүнд гэсэн оноштой. Зарим эрдэмтэн, судлаач архаг, хавсарсан эмгэгтэй өвчтөнүүдийн эмчилгээг зөв хийхгүй бол биеийн байдал нь хүнд болон маш хүнд хүмүүст эрсдэл ойрхон байгааг хэлсэн. Учир нь коронавирус хүний биед халдварласан даруйдаа уушгинд тийм хурдан нэвтэрдэггүй гэнэ. Дээр хэлсэнчлэн нэн тэргүүнд судасны ханыг гэмтээж буй тул хүчилтөрөгчийн хэвийн түвшнийг алдагдуулахаас өмнө арга хэмжээ авах нь үр дүнтэй аж.

Дэлхийн хэмжээнд нэг үеэ бодвол коронавирусийн “учрыг олж”, оношилгоо, эмчилгээ, тандалт, судалгааг зөв удирдаж буйтай холбоотойгоор нас баралт буурсаар байна. Гэхдээ дунд наснаас эхлэн жил ахих тусам коронавирусийн улмаас амь эрсдэх магадлал есөн хувиар нэмэгдэж буйг бодууштай. Халдварт өвчний үеийн бэлэн байдлын инновацын эвсэл (CEPI)-ийн гүйцэтгэх захирал, доктор Ричард Хатчет “Олон улсад коронавирусийн нас баралтын түвшин 3.4 хувьтай байгаа. Гэхдээ энэ нь хэд байх нь хамаагүй. Би Халдварт өвчний үеийн бэлэн байдлын инновацын эвсэлд 20 гаруй жил ажиллаж байна. Коронавирусээс илүү хор хөнөөлтэй, дэлхий даяар тархсан халдвартай нүүр тулж байгаагүй. Улс орнуудад шинэ вирусийн улмаас хэдэн зуун хүн өдөр бүр нас барж байна. Тиймээс уг өвчний эсрэг хүчтэй арга хэмжээ авч, дэгдэлтийг даруй хязгаарлах хэрэгтэй” хэмээн мэдэгдсэнийг эцэст нь тэмдэглэе.

Б.Оюунбилэг

10
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419