Онцгой нөхцөл үүсээд буй энэ цаг үед олон хүн цугласан газраар явахаас зайлсхийж, эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүйгээр бүх төрлийн хэрэгцээт бараа, бүтээгдэхүүнээ гэрээсээ онлайнаар захиалаарай. Дотоодын интернэт худалдаа, үйлчилгээний вэбсайтаас картаар худалдан авалт хийхэд танд И-пин код шаардагддаг. Тэгвэл гэрээсээ гаралгүйгээр гар утсан дээрх Khan Bank аппликэйшнээрээ И-пин код авах боломжтой боллоо. Та Khan Bank аппликэйшнээ гар утсандаа шинэчлэн татаж суулгаарай.
Khan Bank аппликэйшнээс И- пин код авах заавар:
- Khan Bank аппликэйшн рүү өөрийн нэвтрэх нэр, нууц үгээ оруулан нэвтэрнэ.
- Карт цэсийг сонгоно.
- Дебит болон кредит карт цэснээс картын төрлөө сонгоно.
- “Идэвхтэй” төлөвт буй картын жагсаалтаас И-пин код авах картаа сонгоно.
- “И-пин КОД АВАХ” сонголтыг дарна.
- Цаашид онлайн худалдан авалт хийхэд ашиглах 4 оронтой кодоо шинээр оруулна.
- Гүйлгээний нууц үгээ оруулж баталгаажуулснаар таны И-пин код амжилттай үүснэ.
Мөн та ХААН Банкны АТМ-ын ПИН код солих, И-пин код авах цэсээр хандан И-пин код шинээр авах боломжтой.
Та онлайнаар худалдан авалт хийхдээ дараах зүйлсийг анхаараарай:
- Бараа, үйлчилгээ худалдан авч байгаа вэбсайтынхаа албан ёсны, найдвартай байдлыг сайтар шалгаарай.
- Худалдан авалт хийх гэж буй тухайн олон улсын вэбсайт таны ашигладаг ЮнионПэй эсвэл Виза картыг хүлээн авдаг эсэхийг шалгаарай.
- Худалдан авалт хийх тухайн вэбсайтын журам, төлбөрийн нөхцөлтэй сайтар танилцаарай.
- Виза картаар олон улсад онлайн худалдан авалт хийх үед болон дотоодын бусад банкны и-коммерс үйлчилгээг ашиглан худалдан авалт хийх үед таны гүйлгээг баталгаажуулах зорилгоор банканд бүртгэлтэй утасны дугаарт тань нэг удаагийн код ирдэг.
- Онлайн худалдан авалтын гүйлгээгээ интернэт банк болон Khan Bank аппликэйшн ашиглан шалгах боломжтой.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.