Ажил олгогчдыг дайсан, дарлан мөлжигч мэтээр үзэхээ зогсооно уу, УИХ-ын гишүүд ээ!

Ажил олгогчдыг дайсан, дарлан мөлжигч мэтээр үзэхээ зогсооно уу, УИХ-ын гишүүд ээ!

УИХ Хөдөлмөрийн тухай хуулийг хэлэлцэж байна. Ажил олгогч, ажилчин хоёрын харилцааг зохицуулсан гол хууль учраас хэн бүхний анхааралд байгаа хууль л даа, яалт ч үгүй. Хуулийн төслийн агуулга, хэлэлцүүлгийн явцыг сонирхлоо.

Ардчилал соёолоод гурван аравныг давсан улсын хууль тогтоох засаглалын гол нөхдүүдийн харж буй хандлага, барьж яваа байр суурь нэг л биш ээ. Манай гишүүд ажил олгогчдыг хуучин нийгмийн, бүр тодруулж хэлбэл соц реализмын зохиолчдын амилуулсан дүрээр хардаг бололтой юм. Соц реализмын яруу алдарт зохиолчид ажил олгогчдыг дарлан мөлжигч, энгийн номхон ардын эцсийн дусал хөлсийг нь шавхтал, сүүлийн ганц амьсгалыг нь дуустал шулан хөлжигч хэмээн дүрсэлдэг байсан нь түүхийн гашуун үнэн.

Тэр хэцүү үнэнийг өдгөө чуулганы танхимаас мэдрэх гунигтай байна. Мөнгөнөөс өөрийг мэдэхгүй, зоосноос өөрийг илүүд үзэхгүй муусайн баячууд энгийн номхон ардыг шулж мөлжихийг л амьдралын зорилгоо гэж үздэг гэсэн ойлголттой хууль тогтоогчидтойдоо ичиж үхэхийг шахав.

Хөдөлмөрийн хуулийн хэлэлцүүлэг яг жинхэнэдээ ийм л мэдрэмж төрүүллээ. Хуулийн хэлэлцүүлгийг сонирхож суух зуур юу бодогдсон гээ, “уучлаарай эрхэм гишүүд ээ одоо цаг чинь огт өөр” гэж чанга хашгирмаар санагдсан. Европт тэртээ арванхэддүгээр зуунд ийм үзэгдэл байсан гэдгийг үгүйсгэхгүй. Манайд өнгөрсөн зууны эхэн хавиар тийм үзэгдэл хүчээ авсан байж ч магадгүй.

Одоо цагт, ардчилал хөгжөөд 30 жилийг үдсэн Монголд бол тийм үзэгдэл байхгүй. Олны дунд домог мэт яригддаг нэг энгийн жишээгээр орчин цагийн ажил олгогч ямар болсныг зураглах гэж оролдъё. Монгол Улсын топ татвар төлөгчдийн нэг “Эм Си Эс” компанийн нэрийг мэдэхгүй монгол хүн үгүй. Энэ том газрыг толгойлдог Ж.Оджаргал захирал нэгэн удаа “Юнител” ХХК-ийн маркетингийн ажилчдын байрладаг өрөөнд үг хэлгүй яваад орж л дээ.

Том боссоо харсан ажилчид сандралдан босцгооход ж.Оджаргал захирал “Суу суу, яалаа гэж та нар босно вэ. Ажлаа хийж байхад чинь садаа болсонд уучлаарай” гэж хэлчихээд гарч одсон гэдэг. Өнөөгийн ажил олгогчийн, амжилттай компанийг удирдаж яваа том боссын нийтлэг дүр энэ л дээ. Харамсалтай нь манай хууль тогтоогчдын дунд баялаг бүтээсэн түүхгүй нь дэндүү олон. Хөлсөө дуслуулж, хамгаа шавхаж баялаг бүтээсэн нь хэтэрхий цөөхөн. Цаана нь тийм шалтгаан байгаа болохоор компанийн эздийг соц реалист уран зохиолын дүрээр хараад байна л даа.

Гэхдээ тэр олны дунд компани удирдсан туршлагатай цөөн хэдэн гишүүн байгаа нь яамай даа. “Оргил”-ын гэдгээр нь нийт олонх анддаггүй УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар саяхан манай сонинд өгсөн ярилцлагадаа “Хөдөлмөрийн хуулийн төслөөр өмнөх хуульд байгаагүй 380 орчим хэсгийг шинээр нэмжээ. Эдгээрээс 100 гаруй нь ажил олгогчид үүрэг болгосон, хориглолт тогтоосон заалт байгаа бол ажилчинд үүрэг болгосон нь арваадхан байна. Энэ харьцаанаас л ажил олгогч, ажилчин хоёрын хүлээх үүргийн зөрүү нь харагдах байх.

Ажил олгогчтой холбоотой зохицуулалтыг хийхдээ хар бараан талыг нь илүү харж хийсэн юм уу гэж бодогдож байна. Хэтэрхий шулаач, мөлжөөч мэтээр харж асуудалд ханджээ” гэж онцолсон харагдсан. Тийм л дээ. Хуучин цагийн соц реалист уран зохиолын хэв шинжит дүрээс тэс ондоо чанартай баялаг бүтээгчдээ огт өөр нүдээр харах цаг аль хэдийнэ ирчихсэн гэдгийг ойлгомоор байна, хууль тогтоогчид оо.

Бидний сонгосон нийгмийн хэмжүүрээр ажил олгогч, ажилчин хоёр бол нэг еэвэнгийн хоёр тал. Нэг нь үгүй бол нөгөө нь орших аргагүй мөн чанартай харилцаа. Тийм болохоор шударга хууль хиймээр байна. Ядаж л хууль тогтоогчид нь хуучин нийгмийн, соц үеийн хандлагаа өөрчилмөөр байна. Төр бүхнийг мэдэгч бурхан гэх үзлийг тахисан хуучин нийгмийн хэмжүүрээс огт өөрөөр харж энэ хуулийг хэлэлцэх хэрэгтэй гэж хэлэх гээд байна л даа.

Яг одоо хэлэлцүүлэгт орсон хуулийн агуулга УИХ-аар дэмжигдэж, ажилчдын эрх ашгийг бөөцийлж ажил олгогчийн эрхийг гаргуунд нь хаясан хууль батлагдвал яана гээ. Компани байгуулж, баялаг бүтээж, бизнес хийх сонирхолтой хүний тоо эрс багасна. Нэгэнт бизнесээ эхэлсэн нь яах ч аргагүй байдалд ороод хуулиа дагана гэж бодвол хэтэрхий гэнэн хэрэг болно. Ажилчдыг бөөцийлж, ажил олгогчийг адалсан хууль хэрэгжээд эхэлбэл “Ялтай ажилтан авч өөртөө төвөг удахаар өөртөө халгүй аж төрөх ондоо арга хайя” гэж харах хүмүүс олшрох нь жамын үзэгдэл.

Ажил олгогчийг ад үзсэн агуулгатай хууль хэрэгжээд эхэлбэл компани байгуулж, ажилтан авч баахан дэмий ял үүрэхийн оронд цүнх барьж, төр рүү шургалж, дарга болох карьераа эхлэхийг илүүд үзэх хүмүүс олшрох нь мөн л жамын үзэгдэл.

Төгсгөлд нь хэлэхэд, яг одоо хэлэлцүүлэгт ороод буй Хөдөлмөрийн хууль энэ хэвээрээ батлагдвал ажилчдын эрх ашгийг хамгаалах биш, эсрэгээрээ ажилгүйдлийг гааруулсан шийдвэр болно гэдэгт эргэлзэх юм алга. Зүгээр л дарга болохыг мөрөөдсөн цүнх баригчдын арми нэн хүчтэйгээр өргөжин тэлнэ. Нөгөө талд нь хоногийн хоолоо мөрөөдсөн борчуудын арми бас дарга бологчдыг мөрөөдөгчдөөсөө илүү томоор өргөжин тэлнэ.

Ц.БААСАНСҮРЭН

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419