Дээд шүүх Өнгөрсөн баасан гаригт шөнө дөл болтол хуралдаж, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, нарт холбогдох хэргийг хэлэлцэв. Улмаар давж заалдах шатны болон анхан шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаалаа.
Одоо энэ хэрэгт прокурор хуулийн хугацаанд эсэргүүцэл бичиж, шүүхэд хандахгүй бол Ж.Эрдэнэбат нар батлан даалтад гарна. Цаашлаад Ж.Эрдэнэбатыг гишүүний тангараг өргүүлэх асуудал ч яригдах юм байна. Учир нь өнгөрсөн хугацаанд ОУПХ-ноос УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг хууль зөрчиж, хорьсон хэмээн хэрэг үүсгэсэн байдаг. Ж.Эрдэнэбат нь 2020 оны УИХ-ын сонгуулиар Сэлэнгэ аймгийн тойрогт нэр дэвшин өрсөлдөж, ялалт байгуулсан.
Тэгэхээр Ж.Эрдэнэбат нарын хэргийг ОУПХ-ны “шахалт”-аар хэрэгсэхгүй болгох нөхцөл байдал үүсэх магадлал өндөр юм байна. Ингэвэл Ц.Элбэгдоржийн найз гэгддэг “Азаргын гол чоно”-ын эзэн гэгддэг Б.Отгонбаатар нарын хэрэг ч хэрэгсэхгүй болно гэсэн үг.