Европын холбоо аль улсын харьяатаас үл хамаарч хүний суурь эрхэд ноцтой халдсан хувь хүн, хуулийн этгээдэд хориг тавина

2021-01-19, 12:01 Цаг үе 478 0
Европын холбоо аль улсын харьяатаас үл хамаарч хүний суурь эрхэд ноцтой халдсан хувь хүн, хуулийн этгээдэд хориг тавина

Европын холбооны зөвлөл хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ хэрэгжүүлэх тогтоолыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард баталжээ. Улмаар тус байгууллага түүхэндээ анх удаа дэлхий даяар хүний эрхийг ноцтой зөрчсөн хувь хүн, аж ахуйн нэгж, тэр дундаа төрийн болон төрийн бус хуулийн этгээдийн эсрэг хориг арга хэмжээ хэрэгжүүлэх боломжтой болсон байна.

Тодруулбал, аль улсын харьяатаас үл хамаарч хүний суурь эрхэд ноцтой халдсан зөрчил үйлдэгч иргэн, хуулийн этгээдийг "хар жагсаалт"-д оруулж, Европын орнуудад зорчих эрхийг хориглох, хөрөнгийг нь царцаах арга хэмжээ авахаар болжээ. Мөн уг хар жагсаалтад багтсан хувь хүн, хуулийн этгээдэд Европын холбооны гишүүн орны банк, санхүүгийн байгууллага, аж ахуйн нэгжүүдээс шууд болон шууд бус хэлбэрээр хөрөнгө оруулалт авахыг хориглох аж.

Хориг тавих хүний эрхийн зөрчилд үй олноор хоморголон устгах, эрүүдэн шүүх, боолчлох, шүүхээс гадуур цаазлах, шүүхийн шийдвэргүй баривчлах, цагдан хорих гэх мэт үйлдлийг хүний эрхийн эсрэг ноцтой зөрчилд тооцох юм. Харин хүний эрхийн бусад зөрчилд Европын холбооны дүрэмд тусгасан гадаад аюулгүй байдлын нийтлэг бодлоготой системийн хувьд нийцэхгүй, эсвэл ноцтой анхаарал татсан тохиолдолд хориг арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болжээ.

Түүнчлэн Европын холбооны гишүүн орнууд болон Европын холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгчийн саналыг үндэслэн Европын холбооны Зөвлөл хүний эрхийн зөрчлийн эсрэг хориг арга хэмжээ хэрэгжүүлэх хар жагсаалтыг баталж, хянан, нэмэлт өөрчлөлт оруулж байхаар шийдвэрлэжээ. Энэ талаар тус байгууллагын албан ёсны мэдэгдэлд “Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах нь Европын холбооны гадаад үйл ажиллагааны тулгын чулуу, тэргүүлэх чиглэл хэвээр байгааг энэхүү шийдвэрээр онцолж байна. Хүний эрхийн ноцтой зөрчил, гэмт хэргийг арилгахын төлөө Европын холбоо шийдэмгий байгааг үүгээр илэрхийлж байна” гэж онцолжээ.

Европын холбоо нь Магнитскийн хуулийг үндэслэн Канад, Их Британи ижил төстэй хориг арга хэмжээ авсны дараа ийм алхам хийжээ. Магнитскийн хууль гэдэг нь хөрөнгө оруулагч, улс төрийн идэвхтэн Билл Браудерын өмгөөлөгч агсан С.Магнитскийн нэрэмжит Обамагийн үеийн хууль аж. 2009 онд Магнитский Кремлийн албан тушаалтнуудыг хамарсан томоохон залилангийн схемийг илрүүлснийхээ дараа Оросын шоронд нас барсан юм. 2012 онд Магнитскийн үхэлтэй холбоотой Оросын албан тушаалтнуудад АНУ-ын хөрөнгийг битүүмжилж, хилийн чанадад хориглох шийтгэл ногдуулахаар гарын үсэг зурж байв. 2016 онд Магнитскийн тухай хуулийг дэлхийн өнцөг булан бүрт хүний эрхийг зөрчигчдөд үйлчлэх зорилгоор өргөжүүлжээ.

Хүний эрхийн асуудлаарх Европын холбооны баталсан шинэ хуулийг АНУ талархан хүлээн авч буйгаа мэдэгдэж, дэлхийн хэмжээнд хүний эрхийг цаашид хамгаалах "бүтээн байгуулалтын ажил" гэж тодорхойлжээ. Олон улсын зарим байгууллагууд энэ эвслийг өргөжүүлэхийг уриалснаар авлигатай ч мөн тэмцэх болно гэж үзэж байгаа юм. Энэ хооронд Европын холбооны албан тушаалтнууд "Хүний эрхийг хамгаалах жагсаалт"-даа хэнийг оруулахаа шийдэх ёстой аж. Мөн хуулийг баталсны дараа тус байгууллагын гишүүн орнууд саналаа ирүүлж эхэлсэн тухай мэдээлж байв. Мөн Хятад дахь уйгуруудыг саатуулах, Хонконг, Беларусьт эсэргүүцэгчдийг дарах, Мьянмар дахь Рохинжа үндэстнүүдийн хоморголон устгалд хариуцлага хүлээлгэсэн хүмүүс багтаж магадгүй гэнэ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419