ХӨСҮТ: Улаанбаатарт 10 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1536 боллоо
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "“Өчигдөр улсын хэмжээнд 17,646 хүний сорьцод шинжилгээ хийхэд 10 хүнээс коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал бөгөөд тусгаарлалтад байсан.
Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавирусийн нийт тохиолдол 1,536 боллоо. Үүнээс өнөөдрийн байдлаар 995 хүн эдгэрээд байгаа бол 530 хүн эмчлэгдэж байна” гэлээ.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.01.19-НИЙ 11 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.01.19-НИЙ 11 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Monday, January 18, 2021