“LUXURIOUS” гэсэн шошго нааж, дарс борлуулсан “Цэс хайрхан” компанийг 20 сая төгрөгөөр торгоно
Өнгөрсөн шинэ жилийн баяраар “Советское” болон “Тансаг” гэсэн хаяг шошготой шампанскны хуучин шилийг ашиглан оргилуун дарс савлаж, “LUXURIOUS” гэсэн бичиг бүхий цагаан, ягаан өнгийн хуулгаар бүрж худалдсан гэх бичлэг цахим орчинд тархсан.
ШӨХТГ-аас энэ дагуу хяналт шалгалт хийж, “Цэс хайрхан” компанийн хуурамч гэх оргилуун дарсыг зах зээлээс татсан. Улмаар уг компанид зөрчлийн хэрэг нээж, шалгаад хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулж хуурсан гэж үзлээ. Тодорхой хэлбэл, хаяг буюу шошго дээрээ гадаад улсаас импортоор оруулж ирдэг бүтээгдэхүүн байдлаар бичиг тэмдэглэгээ хийж, хэрэглэгчийг төөрөгдүүлсэн гэлээ. Тиймээс “Цэс хайрхан” компанийн хуурамч шошготой оргилуун дарс худалдсан хэмээн үзэж, 20 сая төгрөгөөр торгохоор болжээ.