Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгад аж ахуй эрхлэгчид, олон нийтээс санал авч байна
ШӨХТГ-аас Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга, санал авах уулзалт хэлэлцүүлэгүүдийг аж ахуйн нэгж, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид болон бизнесийн үйл ажиллагаа явуулдаг иргэдийн саналыг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлээд байгаа.
Иймд өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгад аж ахуй эрхлэгчид, олон нийтээс санал авч давамгай байдалтай аж ахуй нэгжийг урьдчилан тогтоох нь зөв үү, давуу байдлаа ашиглан бизнесийн үйл ажиллагаанд саад учруулж байгаа үед ямар арга хэмжээ авах вэ зэрэг чухал заалтуудад санал авч байна.
Өрсөлдөөний тухай хууль нь 1993 онд УИХ-аар Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль нэртэй батлагдаж байсан. Тус хуульд 2 удаа нэмэлт өөрчлөлт хийж байсан бөгөөд энэ удаад шинэчилсэн найруулгын төвшинд өөрчлөхөөр ажиллаж байгаа юм. Шинэчлэгдэж буй хуулийн төсөл нь 5 бүлэг, 31 зүйлтэй байхаар байна.
Та доорх холбоосоор орж санал асуулгад оролцож саналаа өгөх боломжтой юм.