"The Voice of Mongolia 2020" шоу Ази тивийн шилдэг хөгжмийн нэвтрүүлгээр тодорчээ
1995 оноос хойш жил болгон зохион байгуулагдаж буй Азийн телевизийн наадмаас "Монгол HD" телевиз "The Voice of Mongolia 2020" шоу нэвтрүүлгээрээ шилдэг хөгжмийн нэвтрүүлэг номинацийн шагнал хүртжээ.
Тус наадам нь Ази тивийн телевизүүдийн дундаас мэдээ, баримтат нэвтрүүлэг, энтертайнмент, хүүхдийн нэвтрүүлэг гэх мэт 56 төрөлд 10 улсаас сонгогдсон 50 шүүгчийн үнэлгээг харгалзан шилдгүүдийг тодруулдаг аж.
"Баяртай байнаа. Хэдүүлээ 4.4 тэрбум хүнтэй дэлхийн хамгийн том тивийн хамгийн том телевизийн шагналын хамгийн чухал шагналуудын нэг болох шилдэг хөгжмийн нэвтрүүлэг шагналыг #VoiceMongolia маань хүртлээ. Үзэгчиддээ баярлалаа." хэмээн "Монгол HD" телевизийн захирал Г.Бат-Эрдэнэ өгүүлжээ.