Н.Оюун-Эрдэнэ: "Оюутнуудаа баярлуулмаар байгаа ч даанч энэ удаад боломж алга"

2021-01-17, 12:15 Боловсрол 1,121 1
Н.Оюун-Эрдэнэ: "Оюутнуудаа баярлуулмаар байгаа ч даанч энэ удаад боломж алга"

Цахим сургалтын талаарх байр суурь, цахим сургалтын давуу болон хүндрэлтэй талууд, учирч буй бодит бэрхшээлүүдийн талаар МУИС-ийн ХШУИС-ийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн эрхлэгч, профессор Н.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа.

Цахим сургалтад шилжээд багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд таны амьдралын хэв маягт өөрчлөлт хэр оров?

-Ихэнх багш маань шөнө, бүх хүн унтаж, хүүхдүүдээ амрахаар хичээлээ бичдэг. Семинарын хичээл, зарим шууд live хичээлүүдээ өдөр хуваарьт цагтаа бас орно. Нэг минутын бичлэг бичихэд дунджаар 10 минут зарцуулдаг. Гэнэтийн дуу чимээ, үг буруу сонголт, сул үг хэлэх бүрдээ бичлэгээ эхнээс нь дахиад л хийдэг. Шалгалтад зарцуулсан хугацаа маань гэхэд 5 дахин ихэссэн. Энэ жилийн хувьд багш нарын ачаалал хэд дахин нэмэгдэж, хөдөлмөрийн хууль тогтоомж бол ерөнхийдөө зөрчигдсөн. Хувь, хувьсгалын зардлууд ч бас ихээр өссөн. Санхүүгийн хувьд ч бие физиологийн хувьд ч онлайн хичээл багш нарт ерөөс хялбар байгаагүй.

Таны ярианд зардал нэмэгдсэн тухай гарлаа. Оюутнууд маань эсрэгээрээ зардал багасах ёстой, ачаалал багасах ёстой гэсэн байр суурийг хүчтэй илэрхийлж байна?

  1. Програм хангамжийн лицензийн зардлууд гарсан./Office, OS, дэлгэц бичдэг програм хангамж, дуу, видео бичлэг хийдэг програм хангамж/
  2. Техник хангамжийн хувьд багш бүр зөөврийн компьютертэй байх шаардлага тулгарч, микрофон, чихэвч, камер, документ проектор, wacom зэрэг наад захын техник хэрэгслийг худалдан авах шаардлагатай болсон.
  3. Миний хувьд утасны зардал маань сард ердийн үеийнхээс 10 дахин их гарах болсон. Мөн гар утас, Notebook -ээ ажлын шаардлагаар шинэчилсэн.
  4. Сургуулийн мэдээллийн технологийн албаны хувьд ч гэсэн асар их хэмжээний видео stream – ийг хадгалах, суралцагчдад хүргэх зэрэг техник хүчин чадал ихээр шаардсан гэнэтийн ажлуудыг хийж санхүүгийн тооцоолоогүй дарамтанд орж байна
  5. Онлайн хичээл бичихэд зориулагдсан студи байгуулагдсан. Бүрэн тоноглогдсон өрөө тул нэлээд зардал гарсан байх.
  6. Сургалтын төлбөрийг сүүлийн хэдэн жил дараалан нэмээгүйгээс багш, ажилтны цалинг инфляцитай уялдуулан нэмэгдүүлэх хамтын гэрээ зөрчигдөж, үүнээс улбаалан бид их сургуульд багшлах чанартай сайн багш нараа гадагшаа ихээр алдах болсон. Гадаадад доктор хамгаалсан багш нар маань ч буцаж ирэхгүй байх үзэгдэл ихэссэн. Энэ нь дээд боловсролд асар их хор хохиролтой байгаа юм.

Түүнчлэн албан томилолт, цахилгаан, хурал зөвлөгөөнтэй холбоотой зардлууд хэмнэгдсэн ч энэ нь сургуулийн төсөвт маш бага хувийг эзэлдэг. Онлайн сургалтад шилжсэн боловч сургуулийн байшингуудын халаалт дулаан, үйлчилгээний зардлууд гарсан хэвээрээ л байна.

Нэг зүйлийг асуухгүй өнгөрч болохгүй нь. Цахим орчинд та нэлээд хурц, шүүмжлэлтэй зурвас, сэтгэгдэл бичсэн харагдсан. Ялангуяа их сургуулийн төлбөртэй холбоотой. Таны хувьд Солонгосын их сургуульд зочин профессороор ажиллаж байсан учраас Солонгосын их сургуулиудын багшийн ачаалал, цалин хөлс, сургалтын төлбөр гэх мэт зүйлсийн талаар товч мэдээлэл өгнө гэж найдаж байна?

-Дүү маань сугалаанд аз дутаад гэрт нь хамгийн ойрхон хувийн цэцэрлэгийн 6 сарын төлбөрийг асуухад манай оюутны улирлын сургалтын төлбөрөөс нэлээд өндөр байсан. Ажлаа хийхийн тулд эцэг эхчүүдэд өөр сонголт байдаггүй нь харамсалтай санагдаж, нөгөө талаар амьдралаа залгуулах боловсролын зэрэг авах үнэлгээ цэцэрлэгийн төлбөрөөс бага байгаа нь гомдолтой санагдаж байсныг нуух зүйл алга. Эцэг эхээс төлөх сургалтын төлбөр бага байж болох ч төр засгаас дээд боловсролыг дэмждэг баймаар байна. Тиймээ, цэцэрлэгийн төлбөрөөс бага төлбөртэй дээд боловсрол гэж би бичсэн. Гэхдээ энэ бол гашуун ч гэсэн үнэн.

Эцэг эхийнхээ мөнгийг үрэн таран хийж, хичээлээ амжилтгүй суралцаж байгаа цөөн оюутнууд бий. Даалгавар хуулах юм бол сургуулиас хөөгдөж, буруу аргаар мөнгө олбол шоронд орох талаар ч би бичсэн. Цахим орчинд хуурамч хаягаас залилан хийж байсан хэд хэдэн хаягийн эздийг олсон. Арга хэмжээ авахуулахаар шат шатанд нь хандаад явж байгаа. Ямар ч төхөөрөмж бүртгэгдэж, байршил нь 1м-ийн зөрөөгүй заагдаж байдаг болохоор хуурамч хаягнаас юу ч бичиж болно гэсэн сэтгэхүйгээс салах хэрэгтэй.

Миний хувьд эх орондоо шударга, үнэнч, чадварлаг боловсон хүчин бэлдэнэ гэсэн хатуу зорилготой. Тиймээс ч тэдгээр хатуу үгсийг бичсэн. Нөгөөтээгүүр ер нь дээд боловсрол дахь улс төрийн нөлөөллийг багасгаж, эцэг эхийн нуруун дээрх ачааллыг бууруулмаар байгаа юм. Солонгос, япон дэлхийн олон оронд сургуулийн төсвийн маш өндөр хувийг ялангуяа улсын статустай их сургуулийн төсвийг төрөөс дэмждэг. Тэгж байж чанартай сургалт явагдаж, улс орон нь хөгжиж байгаа юм аа.

Энэ улс боловсролоо хөгжүүлж байж өнөөдрийн байдлаасаа гарна. Гэтэл боловсролоо дэмжихийн оронд татаж унагах, төлбөрийг нь хасах тухай ярьж байгаа нь нөхцөл байдалтай яавч нийцэхгүй. Мөн эцэг эхийн нуруун дээр 100% сургуулийн төсөв даатгаж байгаа нь дэндүү харамсалтай!

Их сургууль улс төрч хүний амлалтаас болж сүүлийн 4 жил төлбөрөө нэмээгүй. Энэ жил нэмдэггүй юмаа гэхэд бууруулахгүй байх нь сургуулийн орших эс оршихтой шууд хамааралтай байна. Хичээлийн 4-р байрыг мэргэжлийн хяналтын байгууллагаас нураах, эсвэл хүчитгэн ашиглах тухай заавар өгөөд 5 жил болж байна. Үүнээс өмнө баригдсан байшингууд ч бий. Зориулалтын байр талбай дутагдалтай байгаагаас туршилтын лабораториуд номын сантайгаа нэг байранд байгаа. Аюулгүй байдлын үүднээс энэ байж болохгүй зүйл. Оюутнаа бодсон ч номын санд илүү их зай талбай хэрэгтэй байгаа.

Багш нар судалгаа шинжилгээний ажлаар гадагш дотогш явах хэрэгцээ шаардлага их байдаг боловч төсөв мөнгөгүйгээс явж чадахаа больсон. Сургуулийн лабораториуд хуучрах нь битгий хэл моралийн элэгдэлд ороод удаж байна. Нарийн мэргэжлийн лицензтэй программ хангамж ашиглах зардал төсөв байдаггүй. Нэг талаас сургуулийн рейтинг унаж байгаа нь оюутны сургалт, судалгааны орчин ийм байгаатай шууд холбоотой!

Нууцгүй хэлэхэд Солонгост зочин профессорын 1 удаагийн лекцийн үнэлгээ нь манай багшийн сарын цалингаас өндөр.

Хэрэв төр засаг маань дээд боловсролоо дэмжихгүй бол илүү ихийг ирээдүйд алдана. Багш бид цалингаа нэмэхийн оронд номын сангаа барьцгаая гэж 100% гар өргөж байлаа. Багш бид нурж унах гэж байгаа байшингаа шинээр барьцгаая гэж хичээж цөөн цөөнөөр цуглуулж л байна.

Шинэ баригдсан номын санд оюутнуудаа ном уншаад сууж байгаа зургийг тавиад л бид баярлаад тойроод ярилцдаг. Оюутнуудаа баярлуулмаар байгаа ч даанч дээрх шалтгаануудаас болоод үнэхээрийн сургалтын төлбөрийг бууруулах санхүүгийн боломж бидэнд энэ удаад алга. Дээр нь бидэнд оюутнаа аюулгүй орчинд сургах хэтийн зорилт ч бас байна.

Танд баярлалаа.

Эх сурвалж: Монгол Улсын Их Сургуулийн цахим хаяг

2
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419