УНТЭ-т энэ сарын 16-ны шөнө ирж хэвтсэн нэг хүнээс халдвар илэрлээ
Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна.
ХӨСҮТ-ийн томуугийн нэгжийн дарга А.Бурмаа "2021 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр 15 мянган хүнд шинжилгээ хийлээ. Улаанбаатар хотод таван тохиолдол нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 1517, дотоодын нийт халдвар 1016 боллоо. Шинээр бүртгэгдсэн тохиолдол нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал дөрвөн хүн, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт нэгдүгээр сарын 16-нд ирж хэвтсэн нэг хүнээс коронавирус илэрсэн. Улаанбаатар хотод таван тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт бүртгэгдсэн халдвар 690 болсон байна" гэв.