ГХЯ-ны Консулын газраас Солонгост нас барсан гэх иргэний талаар судалж байна
БНСУ дахь Монголын Элчин сайдны яаманд хандаж эх орондоо буцах хүсэлтээ гаргасан мянган мянган иргэн туйлдаж байна. Иргэд тус Элчингийн сайдын яамны өмнө 13 хонож буй гэх. Тэдний дунд жирэмсэн эмэгтэй, ар гэртээ хүлээж буй үхэх, сэхэхийн даваанд тулж очсон өндөр настантай хүн, өвчтэй иргэн, хүүхэд маш олон бий.
Тийм хэдийн боловч манай улсын Засгийн газар тодорхой ажил зохион байгуулж, хүсэлт гаргасан хүн бүрийг хүлээн авч чадахгүй байна. Гэртээ харих хүсэлт гаргасан иргэдээс нэг нь эх орондоо ирж чадалгүй хүний нутагт нас барсан гэх мэдээлэл ирлээ. Гадаад харилцааны яамны Консулын газраас энэ талаар тодруулахад “Солонгост нас барсан гэх иргэний талаар судалж байна. БНСУ руу яаралтай холбоо барьж, нөхцөл байдлыг тодруулж байна. Эргээд дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” гэв.