ХӨСҮТ: Улаанбаатарт 12 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1491 боллоо
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
"Мөнххада" компанийн ажилтнуудын гэр бүлийн гишүүдийг тусгаарласан байсан бөгөөд давтан шинжилгээгээр 4 хүнээс халдвар илэрлээ.
БЗД-ийн 12, 17 дугаар хорооны оршин суугч гэр бүлийн гишүүд болох 8 хүний шинжилгээгээр коронавирус илэрсэн. Эдгээр тохиолдлууд бүгдээрээ хяналтанд орсон, тусгаарлалтад байсан.
Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-өөс 14, Цэргийн төв эмнэлгээс 38 хүн гарч дараагийн шатны ажиглалт руу буюу ХУД-ийн 300 ортой эмнэлэг шилжсэн байна.
Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,491 болсон бол үүнээс 909 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 571 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 2, хүнд 12, хүндэвтэр 72, хөнгөн 485 байгаа" гэв.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2020.12.15-НЫ 11 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2020.12.15-НЫ 11 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Thursday, January 14, 2021