Хакухо М.Даваажаргал 10 хүрэхгүй хоногийн дотор эмчлэгдэж эмнэлгээс гарчээ
Мэргэжлийн сумогийн 69 дахь Их аварга Хакухо М.Даваажаргал эмнэлгээс гарсан гэж Японы Sports Hochi сонинг иш татан Ройтерс агентлаг мэдээллээ. Тэрбээр 10 хүрэхгүй хоногийн дотор эмчлэгдэж эмнэлгээс гарч байгаа бөгөөд коронавирусийн шинжилгээний хариу нь сөрөг гарсан байна. Тэрбээр нөхөн гэр эмчилгээг гэрийн нөхцөлд үргэлжлүүлэхээр болжээ.