Энэ сарын 18-наас өмнө УОК хариу өгөхгүй бол БНСУ-д гацсан иргэд өлсгөлөн зарлахаа мэдэгдэв
БНСУ-д гацсан монголчууд Сөүл хотын Консулын газрын үүдэнд өчигдрөөс эхлэн суулт зарлажээ.
Тодруулбал, цар тахлын улмаас БНСУ-аас эх орондоо ирэх боломжгүй болсон иргэд Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Сөүл дэх Консулын газрын үүдэнд 10 хоног жагссаны эцэст өчигдрөөс буюу 2021 оны нэгдүгээр сарын 13-ны өдрөөс суулт зарлаж эхэлсэн байна. Тэдгээр иргэн тус улсад орох оронгүй, санхүүгийн боломжгүй, маш хүнд байдалтай байгаа тул нэгдүгээр сарын 20-ны өдрийн дотор ядаж нэр дурдсан иргэдэд онцгой анхаарч, яаралтай татаж авахыг УОК-оос хүсжээ.
Өмнө нь Элчин сайдын яамаар дамжуулан УОК-т нийт 10 удаагийн өргөдөл гаргаж, татаж авахыг хүссэн ч хариу огт өгөөгүй аж. Тиймээс суулт хийхээд аргагүй байдалд хүрч, нэгдүгээр сарын 18-ны дотор УОК-оос албан бичгээр хариу мэдэгдэл өгөөгүй, эсвэл тавьсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж, өлсгөлөн зарлахаа мэдэгдэв.
Бид өдөр бүр ийм агуулгатай өргөдөл элчингээр дамжуулж явуулж байгаа.10 удаа. Хариу алга аа. Өнөөдөр ч явуулна. Консулын үүдэнд сууж байна. pic.twitter.com/2sPcJpf2Rj Ariungerel J (@JAriungerel) January 14, 2021
Бидний хэсэг залуус