Албан бус хөдөлмөр эрхлэгчдийн орлого 97 хувиар буурчээ
Бүх нийтийн бэлэн байдлын үед үсчин, авто засвар, үйлчилгээ, нийтийн хоол үйлдвэрлэл зэрэг албан бус хөдөлмөр эрхлэгчдийн дунд явуулсан нөхцөл байдлын судалгааны үр дүнг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим өчигдөр танилцууллаа.
Судалгаанд оролцогч дөрвөн хүн тутмын гурав нь түрээсийн төлбөр төлдөг бөгөөд тэднээс түрээсээ хойшлуулсан нь 40, төлөх боломжгүй хугацаа хэтрүүлсэн гэж 30 хувь нь хариулжээ. Мөн 55.7 хувь нь зээлээ төлж чадахгүйд хүрсэн гэсэн байна. Түүнчлэн судалгаанд оролцогчдын орлого 97 хувиар буурсан аж.
Албан бус хөдөлмөр эрхлэгчдийн 40 хувь нь гэр бүлийн хүний хамт багадаа зургаан жил ажиллан, дунджаар дөрвөн хүн цалинжуулж байсан бөгөөд зээлийн хүүг бууруулах, түрээсийн төлбөрт хөнгөлөлт, зохицуулалт хийх дэмжлэгийг төр, засгаас хүсэж буйгаа илэрхийлжээ.