АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд монгол хүү илтгэл тавина
Энэ сарын 17-ны өдөр зохион байгуулагдах АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр монгол хүү зочноор уригдаж, илтгэл тавихаар болжээ.
Тухайлбал, Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Жо Байден болон дэд ерөнхийлөгч Камала Харрис нарыг тангараг өргөх үеэр зохион байгуулагдах Үндэсний хүүхдийн тангараг өргөх ёслолд жүжигчин С.Чингүүн хүү илтгэл тавих юм.
АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр тайзан дээр гарах илтгэгчдээс одоогоор хоёр илтгэгчдийг ил болгоод буй бөгөөд С.Чингүүн хүү болон тус улсын сенатор Эдвард Марки нар юм. “Time”, “Nickelodeon” болон “Time for Kid” сэтгүүлийн хамтарсан “Оны шилдэг хүүхэд шалгаруулах” телевизийн нэвтрүүлгийн шүүгчээр ажилласан С.Чингүүн хүү Америкийн 74 сая гаруй хүүхдийг төлөөлж, үг хэлэхээр боллоо.