Богдынхоо намтруудыг харьд худалдаж идсэн үү?

Богдынхоо намтруудыг харьд худалдаж идсэн үү?
Өндөр Гэгээн Занабазарын монгол намтруудыг С.Чулуун Хятадын Оюунбилэг гэдэг  иргэнтэй нэр хавсран 2020 онд БНХАУ-д гар бичмэл бүрэн эхээр нь хэвлэн гаргажээ. Эрдэмтдийн бичсэнээр, Өндөр Богдын 10 намтар байдаг бөгөөд түүнээс Хятад улсад 9 намтар нь дээд, доорд 2 ботиор, гэрэл зургаар нийтлэгджээ.
 
Харин арав дахь буюу түвд хэлээрх намтар нь энэ удаа хэвлэгдээгүй байна. 1-р Богдын дээрх монгол намтрууд зөвхөн Үндэсний номын сангийн тусгай фондод хадгалагддаг, гар бичмэлийн эрхтэй, ганц, ганц хувь, өмнө нь дотоод, гадаадад бүрэн эхээрээ хаана ч хэвлэгдэж байгаагүй маш ховор, нандин дурсгал юм.
 
Уг намтаруудад, Монголын үзэл санааны удирдагч агсан Өндөр Гэгээний амьдралын нарийн нандин зүйлс, монголчуудын шашин, соёл, үзэл санаа, алтан ургийн язгууртдын гарал, үйл амьдрал, харийн түрэмгийлэгчдийн ил далд явуулга, бодлого түүний эсрэг монголчуудын бодлого, тактик зэрэг маш ховор нарийн материалууд агуулагдсан.
 
Бас монголчуудын соёл, шашны чанд нарийн, тэр бүр хүн ойлгож тайлбарлахад амаргүй, мушгин гуйвуулж, улс төржүүлж болзошгүй зүйлс байдаг. Тийм ч учраас өмнөх судлаачид уг намтаруудыг бүрэн эхээр нь нийтлээгүй. Аливаа улсын соёлын аюулгүй, бие даасан байдал нь даяаршлын энэ үед нэн чухал болж байгаа тухай судлаач, улстөрчид анхааруулсаар байна. Гэтэл С.Чулуун монголчууд үе дамжуулан зөвхөн гар бичмэлээр чандлан хадгалсаар ирсэн, дэлхийд ч ховорт тооцогдох тэр нандин намтруудыг иж бүрнээр нь харьд хэвлэн дэлгэжээ. Тийнхүү Өндөр Богдын намтруудыг дахин хэвлэх, улс төр, үзэл сурталд ашиглах, тайлбарлах зэрэг эрх нь харьд очжээ.
Монгол Улсын Үндэсний номын санд хадгалж байгаа хосгүй ховор дурсгалууд байтугай ердийн гар бичмэлүүдийг ч монгол судлаачдад эхээр нь үзүүлдэггүй, зөвхөн микрофишээр уншуулдаг, эхээс нь хуулуулдаггүй байхад, С.Чулуун ямар аргаар тэр ховор нандин бичмэлүүдийг бүр иж бүрнээр нь харьд гаргаж тараасан бэ. Ховор ном судар, эх материал, эдлэл наймаалдаг дэлгүүр (эхнэрийнх нь нэр дээр)-ээ ашигласан уу.
Хятадад хэвлэгдсэн уг намтруудын өмнөх үгэнд намтрууд Монгол Улсын Үндэсний номын сангийн тусгай фондод хадгалагддагийг бичсэнгүй. Монгол Улсад хадгалж байгаа гэж бүдгэрүүлсэн байна. Гэтэл уг гар бичмэлүүдийн нүүрэн дээр «Улсын номын сан» гэсэн тамга дурайж байна.
 
Бас олон улсын судалгааны зарчмаар номын нүүр дээр хэвлүүлж буй албан байгууллагуудын нэрийг ч бичээгүй байна. Өөрөөр хэлбэл, эзэн холбогдогчийн нэр хаяг алга. Эдгээр байдал нь уг намтруудыг хэвлүүлэх албан ёсны гэрээ, хэлцэл хийгээгүй, хулгайгаар хил давуулан хэвлэсэн биш биз гэсэн сэжиг төрүүлнэ. Олон улсын жишгээр бол ийм ховор нандин дурсгалуудыг удиртгал тайлбартайгаар нэр алдартай хэвлэлийн газарт тансаг сайхан хэвлэдэг.
 
Гэтэл Өндөр Гэгээн далд намтруудыг Хятадын зах хязгаарын Улаанхад аймагт буй техник мэргэжлийн сургуулийн хэвлэх гэгчид бордуухан хэвлэсэн нь монголчуудын үзэл санааны удирдагчид соёлд хэрхэн хандаж байгаагийн гэрч болжээ. С.Чулуун яах аргагүй мөнгө босгох, угаах зорилготой хэвлэсэн гэдэг нь дээр дурдсан зүйлүүдээс харагдаж байна. С.Чулууны ховор нандин бичмэлүүдийг зарж мөнгө олдог нь одоо үг хэл болоод байгаа архивын баримтууд ба дээр өгүүлсэн Өндөр Богдын намтраар хязгаарлагдахгүй.
 
Х.Пэрлээгийн Булган аймгийн Харбух балгаснаас олж судлан, зөвхөн Монголын хууль цаазанд холбогдох багахан хэсгийг нь нийтлүүлсэн, хусны үйсэн дээр бичсэн эртний маш ховор, монгол эх бичгүүдийг бөөнд нь хэвлүүлэн худалдсан. Уг үйсэн дээрх эх бичгүүд Монголын Үндэсний номын сангийн гар бичмэлийн тусгай фондод хадгалагдаж байсан.
С.Чулууны оролцоо санаачлагатайгаар 2017 онд хэвлэсэн тэр үйсэн номыг дотоодод 250.000 төгрөгөөр, гадаад байгууллага, хүмүүст 150 ам.доллараар худалдан борлуулжээ. Уг үйсэн номуудыг хэвлэхдээ, өмнө өгүүлснээр ямар ч танилцуулга, эрдэм шинжилгээний тайлбаргүй, удиртгалгүй, хэвлүүлсэн эзэн нэргүй, тэр байтугай нэг номын хуудсыг энд тэнд салган оруулж, хольж хутган замбарааг нь алдагдуулсан.
Энэ байдал нь уг үйсэн номыг судалгааны зорилгоор биш, үнэ цэнэтэй, ховор сонин бичмэлүүдийг зарж мөнгө угаах (олох) зорилготой байсан нь илт мэдэгдэнэ. Үнэндээ тэр үйсэн номууд бол С.Чулууны ч номын сангийн даргын ч өмч хөрөнгө биш, цаанаа олсон эзэнтэй, зохиогчийн эрхтэй. Гагцхүү хүмүүсийн сонирхол татахуйц содон сонин дурсгалуудаар мөнгө олох гэсэн бусармаг үйлдэл байв. Үйсэн номуудыг номын сангийн юм гэж үзсэн бол түүнийг зарж олсон мөнгийг номын сангийн орлогод авах ёстой байсан.
 
Иймэрхүү нэг бус соёлын хулгайдаа амташсан түүнд дараагийн удаад Богдын иж бүрэн намтрууд өртжээ. Тэдгээр намтрыг харьд гаргаж, илүү их үнэ хүргэжээ. Мөн өмнө өгүүлснээ давтан хэлэхэд олон улсын жишгээр, хэвлүүлж буй албан байгууллагын нэр ч алга. Өөрөөр хэлбэл, буцах нэр хаяггүй, эзэнгүйдүүлжээ. Иймэрхүү байдал нь гар бичмэлийн эрхтэй асар үнэ цэнэтэй дурсгалуудыг албан ёсны гэрээ хэлцэлгүй, хулгайгаар хил давуулж хэвлэсэн юм биз гэсэн сэжиг төрүүлнэ. Номын эхний нүүрт бичсэнээр бол хэвлэлийн хуудас (хэмжээ) 43, үсгийн тоо: 688,000, хэвлэсэн хугацаа: 2020 оны 3 сар, анхны номын үнэ 1200 юань гэнэ.
 
1200 хятад юань нь одоогийн ханшаар 520.000 төгрөг. Ийм үнээр уг номыг зарахад хэдэн зуун сая төгрөг олох нь мэдээж. Одоо энэ ном зарагдаад дуусаж, ховордсон гэнэ.
Монгол Улсын үнэлж баршгүй ховор хосгүй дурсгалуудыг харьд наймаалж олсон тэр их мөнгө хэний халаасанд орж байна вэ. Одоогоос 100 орчим жилийн өмнө “Богц богц мөнгөөр Богдыгоо худалдсан сайдууд ...” гэж дуулж байж. Тэгвэл өнөөдөр бид, “Богц богц мөнгөөр Богдынхоо далд намтрыг худалдсан сайд гэж дуулцгаах уу?” Чулуун Соёлын сайд болсноор, соёлын хулгай хэр өргөжих вэ? Үүнийг бодсон ноёд, эрхмүүд байгаа болов уу?
 
МУИС-ийн багш, доктор Д.Анхбаяр

9
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419