"Алтан жолоо" компанийн ажилтнаас халдвар илэрч, ойрын хавьтлын 47 иргэнийг тусгаарлажээ
Эрүүл мэндийн яамны 11:00 цагийн мэдээлснээр Монгол Улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол нэгдүгээр сарын 13-ны байдлаар 13-аар нэмэгдэж, 1469 (Эдгэрсэн 909) боллоо.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 16975 хүнд шинжилгээ хийсэн байна. Шинээр илэрсэн 13 тохиолдол Улаанбаатарт бүртгэгдсэн ба "Ачтан" эмнэлгийн нэг эмч, БГД-ийн 4-р хорооны батлагдсан тохиолдлын хавьтал 3 гэр бүлийн 7 хүн, батлагдсан тохиолдлын хөрш нэг хүн, БЗД-ийн 17-р хорооны батлагдсан тохиолдлын гэр бүл, хөрш дөрвөн хүнээс халдвар илэрчээ.
Баянзүрх дүүргийн 9, 17-р хороонд халдварын шинэ голомт үүссэн тул тус хорооны иргэдийг өргөтгөсөн шинжилгээнд хамруулахаар болжээ. Шинээр үүссэн голомтын халдвар авсан хүмүүс "Алтан жолоо" групп, "Дөрвөн бэрх", "Цаст" харуул хамгаалалтын албанд ажилладаг хүмүүс байна. Тухайлбал, "Алтан жолоо" группийн нэг ажилтан гэр бүлийн хүнээсээ халдвар авчээ.