БГД-ийн жижиглэн худалдаа эрхлэгчид Төрийн ордны гадаа жагслаа
БГД-ийн жижиглэн худалдаа эрхлэгчид Төрийн ордны гадаа жагслаа.
Тэдний хувьд өнгөрсөн саруудад ямар ч орлогогүй болж, амьдрах аргагүй байдалд хүрсэн тул төр засгийн удирдлагуудад шаардлага хүргүүлэхээр ийн иржээ. Гэвч цагдаа хүчний байгууллага Баянгол дүүргийн жижиглэн худалдаа эрхлэгчдийг олноороо цугласан тул тарааж явуулсан байна.
БГД-ийн жижиглэн худалдаа эрхлэгчид: Бизнес эрхлэгчид бүгд банкны зээлтэй. Төр засгаас банкны зээлийг хойшлуулсан ч хүү хойшлогдоогүй тул ямар ч ялгаа гарахгүй банк, банк бус байгууллагаас хүүгээ төл гэж дарамталж байна.
Бид нарын хувьд өдрийн орлогоороо амьдралаа залгуулдаг тул сүүлийн хоёр сарын турш ямар ч орлогогүй амьдарлаа. Банк зээлээ хойшлуулж болно гэж байгаа ч үндсэн мөнгө болох 100 мянга нь хойшлогдож, хүү нь 400 мянган төгрөг төлөх жишээтэй. Тэгэхээр ямар ч арга чарга алга.
Цаашид хөл хорио үргэлж, худалдаа эрхлэхийг зөвшөөрөхгүй бол банкны хүүгээ хойшлуулах, бизнес эрхлэгчдэдээ дэмжих хэрэгтэй хэмээн төр засгаас хүслээ.