ХСҮТ: Өндөр өртөгтэй хагалгааны 25 хувийн төлбөрийг иргэдээс авахгүй байхаар боллоо
Хавдар судлалын үндэсний төв өндөр өртөгтэй хэрэгслийн эргэн төлөх төлбөрийн заалтад өөрчлөлт оруулжээ.
Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А-1/26тоот албан бичгийн дагуу чиглэлээр , 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Захирлын зөвлөлийн шийдвэрээр Өндөр өртөгтэй хэрэгслийн эргэн төлөх 25 хувийн төлбөрийг иргэдээс авахгүй болсныг мэдэгджээ. Энэхүү шийдвэр 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс үйлчилж эхэлсэн байна.