Архи худалдахыг зөвшөөрснөөс хойш эрүүлжүүлэгдсэн иргэдийн тоо 275 хувиар өсөв
Хөл хорио суларч, 18-аас дээш градустай согтууруулах ундаа худалдан борлуулахыг зөвшөөрсөнтэй холбоотойгоор гэмт хэрэг, зөрчлийн тоо эрс нэмэгдсэнийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Тухайлбал, эрүүлжүүлэгдсэн иргэдийн тоо огцом өсжээ. Хөл хорио сулрахын өмнөх өдөр буюу нэгдүгээр сарын 10-ны өдөр 86 хүн эрүүлжүүлэгдсэн бол энэ тоо өнөөдөр 320 болтлоо өсөв. Өөрөөр хэлбэл, гурав хоногийн дотор эрүүлжүүлэгдсэн иргэдийг тоо 275 хувиар өслөө.
Мөн гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 140, согтуугаар автомашин жолоодсон 59, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан 159, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 100 тохиолдол тус тус өнгөрсөн 24 цагийн хугацаанд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.