Нийслэлийн прокурорын газраас Ц.Сандуй, А.Ганбаатар нарын хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн ба Баянгол дүүргийн шүүхэд шилжүүлэхээр ажиллаж байна.
Тодруулбал, Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан, сонгуулийг зохион байгуулалттайгаар будлиантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах…” хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1, 821.1 дүгээр зүйлийн 821.1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 01 дүгээр сарын 11-ны яллах дүгнэлт үйлджээ. Эл хэргийг тун удахгүй Баянгол дүүргийн шүүхэд хэлэлцэнэ.