Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлт, шинэчлэлийн түүхээс

2021-01-13, 10:23 Цаг үе 574 0
Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлт, шинэчлэлийн түүхээс

БНМАУ-ын Үндсэн хуульд өөрчлөлт, шинэчлэл хийх тухай санал анх 1988 оноос эхлэн тавигдаж, 1989 оны эхээр БНМАУ-ын 1960 оны Үндсэн хуулийг шинэчлэн найруулах ажлыг эрхлэн гүйцэтгэх комиссыг байгуулж байжээ.

1990 онд батлагдсан “БНМАУ-ын Үндсэн хуулийн Нэмэлтийн тухай хууль” нь улс төрийн харилцааг тайван замаар шинэтгэх, Үндсэн хуулийн үзэл баримтлалыг эрс өөрчлөхийн эхлэл болсон билээ.

Тэр үед Монгол Улсын нийгмийн амьдралд, Монгол төрийн тогтолцоонд гүнзгий өөрчлөлт гарч түүнийг харгалзан Улсын Бага Хурал 1990 оны 10 дугаар сард Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах комиссыг шинээр байгуулсан байна.

БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн хоёрдугаар хуралдаан 1991 оны арван нэгдүгээр сарын 17-ны өдрөөс 1992 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд хуралджээ. Энэ хуралдаанаар Ардын Их Хурлын 430-аад депутат нийт 76 хоног Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж баталсан түүхтэй.

Үндсэн хуулийн төслийг Ардын Их Хурлын хуралдаанаар хэлэлцэхийн өмнө Улсын Бага Хурлаар болон ард нийтээр тус тус хэлэлцүүлжээ. “Их цааз”-ын төслийг 1991 оны зургадугаар сарын 10-ны өдрөөс есдүгээр сарын 1-ний өдрийн хооронд ард нийтээр хэлэлцүүлсэн байна. Энэ хугацаанд 7000 гаруй байгууллага, хамт олон хурлаараа төслийг хэлэлцэж, тэдгээрт 900 мянга гаруй хүн оролцож, давхардсан тоогоор 200 мянга гаруй санал гаргаж байжээ.

Тэдгээрийг цахим тоолуурт оруулж, бусад хуультай эрх зүй, улс төр судлалын үүднээс харьцуулан дүгнэлт хийж улмаар 45 орчим хувийг төсөлд ямар нэг хэлбэрээр тусгасан тухай тэр үеийн БНМАУ-ын ерөнхийлөгч, Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах комиссын дарга П.Очирбат Ардын Их Хуралд илтгэж байв.

Депутатууд олон хоног хуралдаж Үндсэн хуулийн төслийн үг, үсэг, цэг, таслал, нэр томьёо бүрийн төлөө чөлөөтэй мэтгэлцээгүй тохиолдол үгүй билээ. Тэд улсын нэрийг БНМАУ, Бүгд Найрамдах Монгол Улс, Монгол Улс гэх үү, Ерөнхийлөгчийн, эсхүл парламентын засаглалтай байх уу, парламент нь нэг, эсхүл хоёр танхимтай байх, парламент нь 55; 76; 102, эсхүл 120 гишүүнтэй байх уу, сүлд нь хуучнаараа, эсвэл соёмботой, цагаан тугтай, морьтой, шонхортой байх эсэх, Үндсэн хуулийн нэрийг хэвээр нь үлдээх, эсхүл “Эх дархлал”, “Их засаг”, “Их цааз”, “Их хууль” “Эх хууль” гэж нэрлэх гээд олон санал гаргаж, тэдгээрийг тойрсон хурц хэлэлцүүлэг өрнүүлж байв.

Зарим асуудлаар 7-10 удаа санал хураалт явуулж байжээ. Тухайлбал, Үндсэн хуулийн төслийн Гуравдугаар бүлгийн 30 дугаар зүйлд “Ерөнхийлөгчөөр… Монгол Улсын гурваас доошгүй үеийн уугуул иргэнийг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэсэн заалтаар 11 удаа санал хураалт явуулж байсан байна. Энэ заалтын гурван үеийн уугуул иргэн гэдгийг хэн, хэрхэн тодорхойлох зэрэг асуудал маргаан үүсгэж байжээ. Ерөнхийлөгчийн засаглалтай, парламент нь хоёр танхимтай байх саналыг Нам бусчуудын болон хөдөө аж ахуйн хоршоодын бүлэг дэмжиж байжээ. Мөн арваад аймгийн депутатын бүлэг тэдэнтэй санал нэг гэдгээ илэрхийлж байсан байна. Харин парламентын засаглалтай байх саналыг улс төрийн намуудын бүлэг илүү дэмжиж байжээ.

“Монгол Улс ардчилалд шилжих үйл явцад шинэ Үндсэн хуулийн гүйцэтгэх үүрэг, эзлэх байр суурь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болж олон илтгэл тавьсны дотор “Парламентын ардчилал, түүнийг Их цаазын төсөлд тусгасан нь” сэдвээр Хууль зүйн ухааны дэд эрдэмтэн Б.Чимид, С.Төмөр нар, “Монгол Улс “Их цааз” дахь хүний эрхийн асуудал” сэдвээр тэр үеийн Улсын Бага Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Цог нарын хүмүүс илтгэл тавьж хэлэлцүүлж байжээ.

Хуралдааны ажиллагаанд идэвхтэй оролцож, Үндсэн хуулийн төслийг хамтын хүчин чармайлтаараа хэлэлцэж батлан гаргах, сонгогчдынхоо үзэл санаа бодлыг нэгтгэн илтгэх зорилгоор олон бүлэг байгуулагдаж байв. Тухайлбал, “Ардчилсан эвсэл” бүлэг, МАХН-ын бүлэг, Нам бус депутатуудын бүлэг, Депутатуудын бие даасан бүлэг, “Залуучууд ардчиллын төлөө” бүлэг, Эмэгтэй депутатын хэсэг, АИХ-ын депутат хүний эмч нарын бүлэг, Хөдөө аж ахуйн нэгдэл, хоршооллын байгууллагаас сонгогдсон депутатууд тус тус бүлэг байгуулж байв. Ийнхүү Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийг 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр БНМАУ-ын Ардын Их Хурлаар баталжээ.

БНМАУ-ын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн эхийг гардаж аваад “Монгол Улсын Үндсэн хуулийн уг эх энэ болой. БНМАУ-ын Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат” гэсний дараа гарын үсэг зурж, Төрийн тамга дарж батламжилсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаар зарлигаар Монгол Улсын Үндсэн хуулийг уг эхээс нь хуулбарлан бүтээж Үндсэн хуулийн цэцэд залсан билээ.

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419