Нийт халдварын 10 гаруй хувийг орц, гудамжаар, 40 хувь нь гэр бүл, 20 хувийг хамт олноос авсан халдвар эзэлж байна
Коронавирусийн халдвартай хүнтэй ойрын хавьтал болсон хүмүүсийн 80 гаруй хувь нь халдвар авснаас 40 гаруй хувь нь гэр бүлийн хавьтлууд бол 10 гаруй хувь нь зохион байгуулалттай арга хэмжээ /үсний найр, баяр ёслол тэмдэглэх, салхинд гарсан/-тэй холбоотойгоор халдварт өртсөн талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
"Өчигдөр ойрын хавьтлын хүн 39-өөр нэмэгдсэн бол хоёр дахь хавьтлын хүн 54-өөр нэмэгджээ". Тухайлбал, нэг байгууллага дотор ажилладаг 22 ойрын хавьтлаас халдвар илэрсэн.
Мөн нийт тохиолдлын 10 гаруй хувь нь орц, гудамжтай холбоотойгоор халдварт өртсөн байна. Баянгол дүүргийн 5, 6 дугаар хороонд голомтын илрүүлэг шинжилгээ хийгдэж, нийт 21,176 хүнээс шинжилгээ авснаас 10 хүнд коронавирус илрээд байгаа. Тухайн тохиолдлууд өмнө нь халдвар бүртгэгдэж байсан голомт бүхий орцны хавьтлуудаас илэрсэн байна" гэлээ.