ХӨСҮТ: Шинээр 14 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1456 боллоо
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа " Нэгдүгээр сарын 11-ний өдөр 15849 хүнд PCR шинжилгээ хийхэд Улаанбаатарт 14 хүнээс коронавирус илэрлээ. Тэдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудын анхны болон давтан шинжилгээгээр илэрсэн. Тодруулбал, БЗД-ийн 17-р хорооны гэр бүлийн хавьтал, БЗД-ийн 6-р хорооны нэг гэр бүлийн 3 хүн, БЗД-ийн гэр бүлийн дамжсан халдвартай холбоотой нэг хүн, ИНЕГ-ийн ажилтны ойрын хавьтлын нэг хүнд тус тус коронавирус илэрчээ. УБ-т ийнхүү 630 тохиолдол батлагдлаа. Бусад аймагт сүүлийн 24 цагт халдвар илрээгүй. Сэлэнгэ аймагт 7 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 1456 болсон ба 62,4 хувь нь эдгэрчээ.
Кластер халдварын голомтын хүрээнд 956 халдвар бүртгэгдсэнээс 494 хүн нь эдгэрсэн. Сүүлийн 24 цагийн хугацаанд 43 хүн эдгэрч дараагийн хяналтад шилжлээ.
Сэлэнгэ аймагт эмчлэгдэж байсан долоон хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Сэлэнгийн голомт хяналтын хугацаанд явж байна" гэв.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.01.12-НЫ 11 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.01.12-НЫ 11 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Monday, January 11, 2021