Мэдээлэлд ойр байдлаа ашиглан НӨАТ-ын сугалаанд удаа дараа хожиж байна гэх мэдээлэлд ШӨХТГ-аас шалгалт хийхээр болжээ. Тухайлбал, IT ажилтан гэр бүлээрээ 30 удаа өндөр дүнтэй сугалаанд азтан болсон гэх мэдээлэл гараад буй.
Шалгалтыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албатай хамтран хийх аж.