ХӨСҮТ: Улаанбаатарт 13 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1408 боллоо
Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ "2021 нэгдүгээр сарын 8-ны өдөр улсын хэмжээнд нийт 13,773 хүнд PCR шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрлээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд бүгд тусгаарлалтад байсан хүмүүс байна.
Тодруулбал, Ачтан эмнэлгийн эмч ажилчдын гэр бүл болон Тэнүүн огоо, БЗД-ийн нэгдсэн эмнэлэг зэрэг бусад үргэлжилсэн халдварын гэр бүлийн хавьтлуудаас буюу тусгаарлалтад байсан хүмүүсээс халдвар илэрчээ.
Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,408 боллоо. Үүнээс 896 хүн буюу 63.6 хувь нь эдгэрсэн байна. Одоогоор 501 эмчлэгдэж байгаа хүний биеийн байдлыг үнэлбэл,
- Маш хүнд-3
- Хүнд-12
- Хүндэвтэр-134
- Хөнгөн-352 хүн байна.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.01.09-НИЙ 11 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.01.09-НИЙ 11 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Friday, January 8, 2021