Энэ амьдралд буруу зам гэж байдаггүй. Бүх зам гэр рүү хүргэдэг, зөвхөн чи ямар замаар явахыг хүсэж байгаагаас хамаарна. Гэсэн хэдий ч амьдралдаа бид хэд хэдэн удаа төөрөх юмуу замын тодорхой хэсэгт гацах мэт болдог.
Мөн бид амьдралдаа бүтээхийг хүссэн зүйлтэйгээ таарахгүй байгаад эргэлзэж, гайхаж байгаагаа олж мэддэг. Хэрэв та зөв замаар явж байгаа эсэхээ асуухыг хүсвэл, хэрэв юмс тэнцвэрээс хазайсан мэт санагдвал, энд ертөнцөөс таныг өөр зүг рүү чиглүүлэхэд тусалдаг 10 дохио байна.
1. Анхаарал болгоомжгүй ослууд
Хөлийн хуруугаа гэмтээж, тохойгоо өдөрт хэдэн удаа цохьсон уу? Энэ бол ертөнцөөс явуулж байгаа тод томруун тэмдэг бөгөөд таныг хурдаа сааруулж дараагийн алхамаа урагш хийхдээ бодож байхыг харуулж байна. Юм руу гүйж очоод өөрийгөө гэмтээгээд байгаа бол та зөн совингоо үл тоох юмуу мэдээжийн нөхцөл байдлын ар тал дах үнэнийг харахгүй алдсан гэсэн дохио юм. Хөлийн хуруугаа гэмтээх зэрэг нь зүгээр нэг жижиг осол мэт боловч хэрэв олон дахин давтагдаж байвал энэ нь ертөнцөөс таныг юмсыг ойроос харахыг анхааруулж байгаа юм.
2. Мартамхай болох
Хэрэв та ойр ойрхон юмаа хаях юмуу, мартаад байвал та өөрийнхөө талаар эргэцүүлж үзэх хэрэгтэй. Ямар нэг зүйл хийхээсээ өмнө төвлөрч анхаарахыг сануулж байна. Энэ нь таныг амьдралдаа чухам юуг хийж бүтээж амжилтад хүрмээр байгаа гэдгээ тодорхой болгохыг хэлж байгаа дохио юм.
3. Байнга хоцордог бол
Та замын бөглөрөлд саатах, цагаа будилуулах зэргээр байнга хоцорч, цаг хугацаатай уралдаж байдаг бол энэ нь ертөнцөөс нэг зүйлдээ төвлөрч байхыг хэлсэн дохио юм. Мөн хоцрох юмуу, цагт хавчигдсан мэт байх нь таныг эмх замбараагүй, хайш яйш амьдралтай, жинхэнээсээ юу хийхийг хүсэж байгаагаа мэдэхгүй байгааг харуулж байна. Та зөв замаараа явж байхад цаг мэдэгдэхийн аргагүй урсан өнгөрдөг. Гэвч та тэр урсгалаас салахад цаг таны амьдралд нөлөөлж байдгийг анзаарна.
4. Бохир, эмх замбараагүй орчин
Хичнээн их цэвэрлээд ч бохир заваан байдал таныг дагах юмуу, танай гэрийн нэг хэсэгт баахан юм овоороод байвал энэ нь ямар нэг зүйлсийг эмх цэгцэнд оруулах хэрэгтэйг сануулж байгаа хэрэг юм. Эмх замбараагүй гэдэг бол та үнэнээс болон далд ухамсарт гацсан өнгөрснөөс зугатаж байгаа байдал юм. Танай гэрийн замбараагүй хэсэг бол сэтгэлзүйн ямар шалтгаан байгааг төлөөлж байдаг. Жишээ нь гал зуухан дах замбараагүйдэл өөрийгөө хайрлах тэтгэхийн тулд өгөх болон хүлээж авах тал дээр асуудалтай байгааг харуулж байдаг бол, унтлагын өрөөн дэх цэгцгүй байдал янаглал болон дурлалын харилцаа асуудалтай байгааг илтгэж байдаг.
5. Юм эвдэх юмуу унагаах
Хэрэв та байнга юм унагаах юмуу эвдээд байвал энэ нь та өөрөө өөрийгөө сүйрүүлэх замаар явж байна, амжилтанд хүрэх боломжоо хорлон сүйтгэж байгаа гэсэн дохио болно. Мөн энэ үйлдлүүд давтагдах нь хяналтаа чөлөөлж, ертөнцийн урсгалд бууж өгөх (зөнгөөр нь орхих) хэрэгтэйг сануулж байна. Энэ нь ялангуяа амьдралынхаа тодорхой хэсэгт гацсан байгаа хүнд үнэн болдог.
6. Өвчин тусах
Хэрэв та ойр ойрхон халдвар авах, ханиад томуу тусаад байгаа бол ертөнцөөс өгөх дохио нь та хурдаа сааруулж, амьдралынхаа чиглэлээ дахин нэг бодож үзэхийг сануулж байна. Мөн та амьдралынхаа шийдвэрээ өөрөө юу хүсэж байгаа дээр тулгуурлаж биш, бусад хүмүүсийн хүсэж байгаагаар гаргадаг гэсэн үг. Мөн энэ нь амьдралдаа ямар нэг аргаар өөрийгөө амраах, тэтгэх, баясгах өөрчлөлт хийх хэрэгтэйг хэлж байна.
7. Бодохыг хүсэхгүй байх
Энэ талаар бодох ярихыг хүсэхгүй байна уу? Энэ нь та амьдралын чиглэлийнхээ талаар үнэнг харахаас зугатаж байна, алдаж байна гэсэн дохио болно. Хэрэв ямар нэг чухал зүйлийн талаар ярих, бодохоос зайлсхийж байгаа бол та зөн совингоороо хариултыг нь сонсохоос айж байна. Мөн та юу хийх ёстойгоо мэдэж байгаа ч хэрэгжүүлэхээс айж байгааг харуулж байна. Хэрэв танд санаа зовоосон бодол байгаад түүн рүү явахаас айж байгаа бол та өөрийн дотоод сүнстэй холбогдож яг юу хүсээд байгаагаа тодруулж авах нь зөв юм.
8. Сэтгэл зовнил ба стресс
Хэрэв ажилдаа явахаас өмнөхөн сэтгэл зовнил мэдрэгдвэл энэ нь таныг зөв зам дээр байхгүй байгааг хэлж байна. Мэдээж сэтгэл зовох нь өөр өөр шалтгаантай байж болох ч хэрэв тодорхой нэг газар юмуу хүнтэй байхдаа үргэлж дарамттай,сэтгэл зовсон мэдрэмж төрвөл та түүний шалтгааныг олохоор жаахан ухаад үзэх хэрэгтэй юм. Мөн эдгээр нь амьдралд чинь зарим өөрчлөлт хэрэгтэй байгааг, юунд хүрэхийг зорьсоноо юу хийж байгаатайгаа тааруулах хэрэгтэйг харуулж байна.
9. Төлөвлөсөн зүйлээ дуусгаж чадахгүй байх
Та ямар нэг төсөл хэрэгжүүлэхээр урамтай эхэлчихээд дуусгаж чадалгүй ялагдаад байна уу? Төслөө үргэлжлүүлж чадахгүй байгаа гэдэг нь та амьдралдаа тэнцвэрээ алдсан, бас үндэслэл дутаж байгааг харуулж байна. Мөн таны төсөл таны эрхэм зорилго туйлын хүсэлтэй таарахгүй байгааг харуулна. Хэрэв та төслөө хэрэгжүүлэхдээ хэцүү байвал түүнийг орхиж, хийх гэж зүтгэхээ орхих хэрэгтэй юм. Ингэснээр оронд нь танд шинэ арга зам гарч ирэх ба төсөл газраас хөндийрөх боломжтой болно. Мөн эдгээр нь өөрийн хүссэн замаар явахын тулд өөртөө тавих хяналтаа зогсоож, өөртөө илүү итгэх хэрэгтэй байгааг хэлж байна.
10. Залхах, уйдах
Хэрэв та амьдралдаа залхах мэдрэх төрж байгаа бол та өөрийн бүрэн нөхцөл боломжоороо амьдрахгүй байгаа дохио юм. Амьдрал бол гайхалтай, боломжоор дүүрэн. Мөн та амьдралдаа бүрэн тохилог тав тухад дассан, өдөр бүрийн амьдралаа бүрэн дүүрэн байлгахын оронд зүгээр нэг хэвийн өнгөрөөж байгаа гэсэн үг юм. Хэрэв уйдаж залхаж байгаа бол амьдралдаа хаана нь өөрчлөлт хэрэгтэй байгааг харж үзэх, шинэ хобби гаргаж ирэх, ажлаа өөрчлөх юмуу аялах хэрэгтэйг харуулж байна.
Д.Энхжаргал