Ц.Туваан төрийн эрхэнд халдах уу?

Ц.Туваан төрийн эрхэнд халдах уу?

МАН-ын Хэрэг эрхлэх газрын дарга нь “МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Туваан гэгч томилогдсон тухай” албан бичиг үйлдээд Улсын Дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтээ өгчээ гэж бодъё. Үүндээ Эрх баригч МАН-ын албан бланкийг ашиглаад, хүчингүй болсон хуурамч тамга дарчихаж.

Улсын Дээд шүүх үүнийг нь хүлээж авах уу. Хэрэв хүлээж аваад бүртгэчихвэл МАН-ын дарга У.Хүрэлсүх гэдэг шууд огцрох уу. Цашилбал, намын дарга нь Ерөнхий сайд байх тус намын дүрмээр Туваан гэгч Ерөнхий сайд болох уу. Мэдээж үгүй. Энэ бол нэг намын дотоод дүрэм журмыг уландаа гишгээд зогсохгүй Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Улстөрийн намуудын тухай хуулийг зөрчинө. Цаашилбал, илт хуурамч, худал албан бичиг үйлдсэн этгээдүүд, түүнд дулдуйдан Төрийн цахим мэдээллийн санд өөрчлөлт оруулж буй шүүгч, нар эрүүгийн хариуцлага хүлээх учиртай. Тодорхой сануулбал, Төрийн цахим мэдээллийн санд хууль бусаар халдвал Эрүүгийн хуулийн 26.1.4.3 дах хэсэгт заагдсанаар 5-12 жил хоригдох ялаар шийтгүүлэх хүнд ялтай юм байна.
 
Яг л ийм ноцтой үйл явдал Ардчилсан намд өрнөж байна. Өнөөдөр төрийн цахим мэдээллийн санд байгаа албан ёсны бүртгэлээр бол 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Ардчилсан намын 7 дугаар Их хурал хуралдаж,Ардчилсан намын даргаар С.Эрдэнэ сонгогдсоныг 03 дугаар тоот тогтоолоороо баталгаажуулжээ.
 Энэхүү тогтоолын дагуу  Улсын Дээд шүүхэд хуралдаж, улмаар УДШ-ийн  2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны 01 тоот тогтоолоор С.Эрдэнийг Ардчилсан намын даргаар бүртгэж, Улсын бүртгэлийн ерөнхий газраас АН-ын улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэл оруулж баталгаажуулжээ. Яг энэ процессын дагуу АН дараагийн даргаа сонгож, Их хурлаа хуралдуулж, УДШ, Улсын бүртгэлд шинээр сонгогдсон даргаа бүртгүүлэх хүртэл С.Эрдэнэ гэдэг хүн намын дарга хэвээрээ гэсэн үг.
 
Энэ завсар ямар ч үүрэг гүйцэтгэгч, орлон тоглогч байх боломжгүй. Учир нь, Монгол Улсад мөрдөгдөж буй хууль журам нь тийм юм. Тэгэхээр өнөөдөр Туваан гэдэг хүн өөрийгөө намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилж болно, тэр хүн хүсвэл өөрийгөө Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, генералисмусс, Чингис хаан, бүр Өэлүн эхээр ч тунхаглаж болно. Гээд түүнийг нь хууль хүлээн зөвшөөрөхгүй. Монголчууд бид өдгөө хоёрын зэрэг Чингис хааныг залгамжлагч, бас бус хатан эхүүдтэй болчихоод байгаагаас үзэхүл Тувааны үйлдэл байдаг л нэг ердийн үзэгдэл мэт.
 
Харамсалтай нь, Тувааны үйлдэл жирийн нэг хийрхэлээс хэтэрч Ардчилсан намын Үндсэн дүрэмд огт байхгүй “Үүрэг гүйцэтгэгч” хэмээх албан тушаалд өөрийгөө томилж, улмаар үүнийгээ ямар нэгэн аргаар Төрийн цахим мэдээллийн санд бүртгүүлсэн байгаа нь эрүүгийн гэмт хэрэг юм.
Хамгийн ноцтой нь, Улсын Дээд шүүхийн цахим мэдээллийн санд өөрчлөлт оруулсан хүн нь “Салхитийн мөнгөний ордын хэрэг” гэгч дуулиант хэрэгт холбогдсон хүн. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн өндөр албан тушаалтанд эл асуудлаараа барьцаалагдсан байх магадлалтай гэх хардлага байна. Өнөөдөр шүүгч нарыг томилдог, халдаг сольдог эрх Монгол Улсын Ерөнхийлөгчид л бий. Тэр энэ хууль бус байдлыг өөгшүүлэгч үү, таслан зогсоогч уу гэдгийг цаг хугацаа харуулах биз. Ямартай ч Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр өөрийгөө томилсон дарга Ц.Туваан гэгчийн энэхүү үйлдэл Ардчилсан намын дүрэм журам төдийгүй Монгол Улсын хуулийг ноцтой зөрчсөн асуудал болоод байна. Хэрэв энэ хэрэг явдал МАН-д тохиолдсон бол төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэрэгт ч тооцогдож болохоор байгаа юм.

5
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419