Улаанбаатар хотод эх үүсвэр нь тодорхойгүй, коронавируст халдварын голомт нэмэгдэж буй. Тиймээс хөл хориог сунгаж, тэг зогсолт хийх санал гаргасан эсэх тухай асуултад өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэл өглөө.
ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл "Тэг зогсолт хийхийг Эрүүл мэндийн яам дангаар шийддэггүй. Цар тахал, гамшгийн тухай хуулийн дагуу ЭМЯ, ОБЕГ, ХХААХҮЯ, МХЕГ зэрэг 17 байгууллагын төлөөллөөс бүрдсэн баг эрсдэлийн үнэлгээ хийсний үндсэн дээр тодорхой шийдвэр гаргах саналаа Засгийн газарт хүргэдэг байна.
Д.Нарангэрэл хэлэхдээ, "ХӨСҮТ бол ДЭМБ болон дэлхийн 173 орон баталсан олон улсын эрүүл мэндийн дүрмийг хэрэгжүүлэгч байгууллагын үүргийг Монгол Улсдаа болон ДЭМБ-ын өмнө хүлээдэг. Тэгэхээр энэ байгууллагын үнэлгээ, дүгнэлтийн үндсэн дээр ЭМЯ саналаа гаргадаг. Одоогоор ийм санал гаргаагүй байна" гэв.