Шүүхийн хууль: Барын амнаас арслангийн аманд оров уу?

2021-01-07, 12:31 Цаг үе 499 2
Шүүхийн хууль: Барын амнаас арслангийн аманд оров уу?

Парламент Шүүхийн багц хуулийг хэлэлцэж эхлээд байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд шүүх эрх мэдлийг зохицуулах хууль олон нийтийн анхаарлын төвд байж ирсэн. 2019 онд ҮАБЗ-ийн хэмжээнд хуулийн өөрчлөлтийг санаачлан, парламентаар батлуулж, хэрэгжүүлсэн. Улмаар эрх баригчид Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлахдаа ч шүүх эрх мэдэлтэй холбоотой заалт нэмэв.

Түүний дараа Ерөнхийлөгчийн зүгээс Шүүхийн хуулийн төслийг парламентад өргөн мэдүүлэв.  ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ч ажлаа аваад удаагүй байхдаа Шүүхийн хуулийн төслийг парламентаар хэлэлцүүлэхээр хувилбараа оруулж байсан.  Гэвч УИХ дээрх хоёр хуулийн төслийг хэлэлцээгүй, буцаасан. 

Харин УИХ-ын нэр бүхий 13 гишүүн Шүүхийн багц хуулийг өргөн барьснаар, ийнхүү хэлэлцэж эхлээд байгаа юм.  Шүүх эрх мэдлийг хэрхэн өөрчилж, хуульчлах вэ гэдэг нь мэдээж өргөн хүрээтэй асуудал.  Үүний хажуугаар улс төрийн эрх ашиг ч яригдах нь ойлгомжтой.   Өмнөх хуулиар шүүх эрх мэдлийг  ҮАБЗ-ийн гурван гишүүн “атгаж” шинэ хонгил үүсч байна гэх асуудал яригдаж байсан. 

Харин одоо яригдаж байгаа хуулийн өөрчлөлтөөр МАН өөрийн талд ашигтайгаар баталж, хууль шүүхийн байгууллагыг гартаа оруулж эхэллээ гэх байр суурийг ч зарим хуульч илэрхийлээд байна.  Шүүхийн хууль барын амнаас арслангийн аманд оров уу гэсэн нь ч ийм учиртай.  Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Шүүхийн хууль ямар зам туулав,ямар өөрчлөлт оруулж, хэрхэн хэрэгжүүлэв.  Өнөөдөр ямар учраас өөрчлөх гээд байна гэдгийг “Time line” -ээр хүргэж байна.

2019.03.25

ҮАБЗ хурал­дан зөвлөмж гар­галаа.  Ингэхдээ бүх шатны шүү­хийн удирдах албан тушаалтан, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, АТГ-ын газрын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлөх нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хуулиудад оруулах тухай хууль санаачлах эрхийг Ерөнхийлөгч Х.Баттулгад өгчээ.  Мөн зөвлөмжид УИХ нэн яаралтай горимоор хэлэлцэн батлахыг тусгасан байдаг.

2019.03.26

Ерөнхийлөгч Х.Баттулга Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Прокурорын байгууллагын тухай хууль, Авилгын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга захирамж гаргаж уг хуулийн төслүүдийг ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр болсон юм. Улмаар УИХ дахь МАН-ын бүлэг энэ өдөр ээлжит бусаар хуралдаж Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцэх зүйтэй гэж үзлээ.

2019.03.26

Хууль зүйн байнгын хороо Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн барьсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Прокурорын тухай хууль, Авилгын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулж, гишүүдийн 76.9 хувь нь дэмжлээ. Хэд хэдэн гишүүн эсрэг саналтай байсан.  Тухайлбал, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Та нар бэлэн байгаарай, энэ хууль батлагдвал Үндсэн хуулийн цэц рүү явна” гэсэн байр суурь илэрхийлж байв.

2019.03.26

УИХ-ын чуулган яаралтай го­римоор ху­рал­даж, Шүүгчийн эрх зүйн байд­лын тухай, Прокурорын тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжсэн юм.  Харин АН-ын бүлгээс эсэргүүцэн дүгнэлт гаргаж байв. Уг дүгнэлтэд, “Энэхүү хуулийн төсөл шүүгчийн хараат бус байхад халдаж байна. Түүнчлэн АТГ-ын дарга, дэд даргыг  УИХ томилдог. ҮАБЗ-ийн зөвлөмжөөр эдгээр албан тушаалтныг чөлөөлөх асуудлыг ярих нь УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдсан үйлдэл. Тиймээс АН-ын бүлэг Үндсэн хууль зөрчсөн асуудлыг хэлэлцэж байгаа гэх үндэслэлээр чуулганы хуралдаанд оролцохгүй” хэмээж байв.

2019.03.28

Нэгдсэн чуул­ганаар Ерөнхийлөг­чийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэн батал­лаа. Хуулийг хэлэлцэж байх үед УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нар эсэргүүцсэн байр суурь илэрхийлсэн. Мөн зарим гишүүн нэг удаа үйлчлэх заалт оруулахыг санал болгож байсан.  Гэсэн ч эрх баригчид ҮАБЗ-ийн зөвлөмжөөр хуулийн байгууллагын удирдлагыг өөрчилдөг агуулга бүхий хуулийн заалтыг дэмжиж батлав. Хуулийн үйлчлэлээр АТГ-ын даргаар  З.Дашдавааг, дэд даргаар Ж.Батсайханыг томилов. Мөн Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох саналаа Ерөнхийлөгч оруулж, парламент батлав. Прокурорын орлогчоор М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг томилсон.  Түүний дараа Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны тавдугаар сарын 9-ний зарлигаараа  Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Х.Батсүрэнг томилсон. Түүнчлэн 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгаж эхэлсэн.

2019.11.14

Үндсэн хуу­лийн өөрчлөлтийг батлав.  Үндсэн хуулийн өөрч­лөлтөд Шүүхийн сахилгын хороо ажиллах,  ШЕЗ дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаагаар ажиллах 10 гишүүнээс бүрдэнэ.  Мөн  шүүхийг тойргийн журмаар байгуулна гэх заалтуудыг оруулж батлав.

2020.04.23

Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн өөрч­лөлтөд ний­цүүлэн Шүүхийн тухай багц хуулийн төсөл өргөн мэдүүллээ. Шүүхийн багц хуулийг шинэчлэхдээ “Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн үзэл санааг тууштай баримтлах, Үндсэн хуулийн мөрдөгдөж байгаа зохицуулалтуудад захирагдах, хуулийг хуульчдаас гадна иргэн, хуулийн этгээдийн хэрэглээнд нийцүүлэх, өнгөрсөн хугацааны алдаа, оноо, шүүх эрх мэдлийн бие даасан, хараат бус байдлыг хангахад учирч байгаа эдийн засгийн болон бусад хүндрэл, бэрхшээлийг цогцоор нь харж, нэг мөр шийдвэрлэх” шаардлагыг хатуу баримтлах нь зүйтэй гэж Ерөнхийлөгч үзлээ.

2020.05.24

Морин ца­гаас эхлэн Үнд­сэн хуулийн нэ­мэлт, өөрчлөлт хэрэгжиж эхлэв.

2020.08.18

Хууль зүй, дотоод хэр­гийн сайд Х.Ням­баатар мэдээлэл хийж,  ҮАБЗ-өөс шүүгчдийг томил­дог асууд­лыг нэн тэргүүнд зогсоохоо мэдэгдэв. Тэрээр мэдэгдэлдээ  “Шүүгчийн сахилгын хороо гэх Үндсэн хуулийн байгууллагатай болно. ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүгчдийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, чөлөөлөх цонхыг нэн яаралтай хаахгүй бол Монгол Улсад хараат бус шүүх засаглал устана. Тийм учраас бид энэ цонхыг нэн тэргүүнд хаахыг зорьж байна” гэв.

2020.08.25

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Шүүхийн хуульд  оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барив. 2019 оны аравдугаар сард мөн хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьж байв. Дээд шүүхийн танхимын бүрэлдэхүүнийг батлах, шүүгч хүрэлцэхгүй тохиолдолд танхим хооронд томилох эрхийг ерөнхий шүүгчид олгохоор уг төсөлд тусгасан байв.

2020.08.28

УИХ-ын чуул­ганы хурал­даанд  Х.Ням­баатар сайдын санаачилсан хуулийн төсөл орж ирэв.  Гэвч зарим гишүүд захиалгат хууль хэмээн эсэргүүцэж хууль санаачлагчид буцаасан юм.

2020.10.20

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нарын 13 гишүүн Шүүхийн тухай багц хуулийг  УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барив.

2020.10.27

МАН-ын бүлэг хуралдаж, Ерөнхийлөгчийн  өргөн барьсан Шүүхийн багц хуулийг  буцаах шийдвэр гаргасан юм. Харин 13 гишүүний өргөн барьсан Шүүхийн хуульд дэмжлээ.

2020.11.27

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы цахим хуралдаанд оролцож, Шүүхийн багц хуулийн талаар байр сууриа илэрхийллээ.  Тэрээр Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу хийгдэх ёстой. Шүүхийн багц хуулийн шинэчлэл, өөрчлөлтийн асуудал хэт их улстөржсөн, иргэд олон нийтийг илэрхий төөрөгдүүлсэн, үндэсний эв нэгдлийг хангах төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг бүдүүлгээр зөрчсөн нэн болхи үзэл суртлын хүрээнд нэгдмэл улсын ёсонд огт нийцэхгүй, монгол төрийн уламжлалд үл зохицох арга байдлаар явагдах болсонд харамсаж байгаагаа илэрхийллээ.  Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга, хариуцлагын тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдээ татан авч байгаагаа мэдэгдэв.

2020.12.25

УИХ-ын чуулганаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нарын 13 гишүүний өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг дэмжлээ.

2020.12.28

Улмаар  хуулийн төслийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх байсан ч  АН-ын бүлэг завсарлага авлаа.

2021.01.05

Хууль зүйн байнгын хорооны хурал­даан 17 цаг орчим үргэлжилж хуу­лийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусчээ. Ийнхүү Шүүхийн хуулийн төслийн хэлэлцүүлэг үргэлжилж байна.  Энэ өөрчлөлтийг Үндсэн хуулийн дагуу хийх үү.  Эрх баригчид өөрсдөдөө давуу байдал олгохоор хийж байна уу гэдэг нь анхаарал татаж байгаа юм.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419