Ипотекийн зээлээ хойшлуулсан ч даатгалын төлбөр төлөх үүрэг хэвээрээ байгаа

Ипотекийн зээлээ хойшлуулсан ч даатгалын төлбөр төлөх үүрэг хэвээрээ байгаа

Голомт банкны Даатгал хариуцсан менежер Ч.Чинзориг ипотекийн зээлтэй холбоотойгоор даатгалын төлбөрийн талаар мэдээлэл өгч байна.

Дэлхий нийтэд COVID-19 цар тахлын халдвар дэгдсэнээс хойш жил гаруйн хугацаа өнгөрч, 2020 оны 12 дугаар сары байдлаар уг вирусээр 73 сая хүн өвчилж 1.6 сая орчим хүн нас баржээ. Улс орнуудын хувьд коронавирусийн халдвараас ард иргэдээ хамгаалахын хажуугаар түүний үр дагавраас эдийн засгаа хүндрэлгүй авч гарах нь нэн тэргүүний тулгамдсан асуудал болоод байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Итали улс анхлан Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг түр хугацаанд зогсоосон бол АНУ цар тахлын улмаас ажилгүй болсон, орлого нь тасалдсан иргэддээ орлогоос нь хамаарч 200 хүртэлх ам.доллар олгох, Герман улс ААН-үүдийн татварыг хойшлуулж, хөнгөлөлттэй зээл олгох зэрэг арга хэмжээг аваад байна.

Харин Монгол Улсын хувьд хэд хэдэн арга хэмжээ авсны дотор дотоодод коронавирус илэрсэнтэй холбоотойгоор төрөөс хэрэгжүүлж буй ипотекийн 8, 6 болон 5 хувийн зээлийн төлбөрийг хоёрдох удаагаа хойшлуулах шийдвэр гаргаад байгаа  бөгөөд энэ удаад 2021 оны 7 дугаар сарын 1 хүртэл хойшлуулах боломжтой болсон.

Гэвч иргэд ипотекийн зээлийн эргэн төлөлтөө хойшлуулсан ч даатгалын төлбөр нь хойшлогдох боломжгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэр гарснаар зээлийн төлбөр төлөх хугацаа хойшлогдож байгаа ч даатгалын төлбөрөө төлөх үүрэг тань хэвээрээ юм. Ипотекийн үйл ажиллагааны журмын дагуу зээл авч буй иргэн “Зээлдэгчийн амь нас болоод зээлийн барьцаа хөрөнгийг заавал даатгах” тухай заасан байдаг. Мөн банкны хувьд МИК-д худалдах зээлийг амь нас, хөрөнгийн даатгалд даатгуулсан тохиолдолд худалдах боломжтой болдог. Өөрөөр хэлбэл ипотекийн зээл авч буй, авсан харилцагч заавал даатгуулах үүрэгтэй байдаг бөгөөд даатгалд хамрагдаагүй тохиолдолд тухайн зээлийг төрөөс хэрэгжүүлж буй 8, 6 болон 5 хувьтай болгох боломжгүй байдаг тул банкны өөрийн эх үүсвэрийн зээлд  шилжүүлэх шаардлагатай болно. Банкны өөрийн эх үүсвэрийн зээлийн хувьд өндөр хүүтэй буюу 15 орчим хувийн хүүтэй байдаг тул банкны зүгээс таныг даатгалд хамрагдахыг санал болгож даатгалд хамруулдгийг санах хэрэгтэй.

Банк бүрийн онцлогоос хамаараад зарим банк таны жилд төлөх ёстой даатгалын төлбөр буюу даатгалын хураамжийг сар бүр тэнцүү хуваан төлүүлж байхаар тантай гэрээ байгуулан тохиролцдог. Өөрөөр хэлбэл нэг дор их хэмжээний даатгалын төлбөр төлөхийн оронд түүнийг зээлийнхээ төлбөртэй хамт хувааж төлөх боломжийг олгосон гэсэн үг. Жишээлбэл та даатгалын төлбөрт жилд 240,000 төгрөг төлөх ёстой байсан бол үүнийг сар бүрт хуваан тооцсоноор сард 20 мянган төгрөг төлөөд даатгалд хамрагдах боломжтой болж байна. Ингэснээр харилцагчийн хувьд даатгалын хугацаа дуусах, тухайн хугацаанд даатгалын тохиолдол үүссэнээр харилцагч хохирлоо барагдуулах боломжгүй болж харилцагч даатгагч хоёрын хооронд үл ойлголцол гарахаас сэргийлэх, санхүүгийн хувьд харилцагчид хүндрэл учруулалгүйгээр багахан хэмжээний төлбөрөөр таныг байнгын даатгалтай байх боломжийг бүрдүүлж өгөх зэрэг давуу талтай юм.

Тиймээс зээлийн төлбөр, даатгалын төлбөр нь 2 тусдаа зүйл бөгөөд таны зээлийн төлбөр хойшлогдсон ч даатгалын төлбөр хойшлогдох боломжгүй гэдгийг харилцагч та ойлгоорой. Тэгвэл ипотекийн зээлийг хойшлуулж болсон ч яагаад даатгалын төлбөрийг хойшлуулж болохгүй вэ? Учир нь цар тахлын улмаас улс даяар эрүүл мэнд, эдийн засгийн эрсдэл үүссэн энэ үед та ипотекийн зээлээ хойшлуулсан ч энэ нь таныг эрсдэлд орохгүй гэсэн баталгаа биш билээ. Эрсдэл нь өөрөө гэнэтийн тооцоолох боломжгүй байдаг бөгөөд даатгалын төлбөрөө төлөөгүй байх хугацаанд даатгалын тохиолдол буюу гэнэтийн эрсдэл үүссэн нөхцөлд гарах үр дагавар нь хүнд тусаж болзошгүй юм.

Тиймээс харилцагч та гэрээнд заасан гэнэтийн тооцоолох боломжгүй эрсдэлээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж эдийн засгийн тодорхойгүй үеийг санхүүгийн хүндрэлгүй давахын тулд даатгалын төлбөрөө бүү орхигдуулаарай.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.

Дуртай төрөл

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419