ЭМЯ: Шинээр 41 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1349 боллоо
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлыг танилцуулж байна.
"Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 41 хүнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 1,349 боллоо. Үүнээс өнөөдрийн байдлаар 887 хүн эдгэрээд байгаа бол 451 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна” хэмээн Эрүүл мэндийн яамны Ахлах шинжээч Д.Нарангэрэл мэдээллээ.
Мөн тэрбээр “ЗӨСҮТ-ийн Ххариу арга хэмжээний баг өчигдөр 17 обьектын 11,681 метр квадрат талбайд голомтын эцсийн халдваргүйтгэл хийлээ. Мөн тус төвийн Авто лаборатори Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллаж уртын тээврийн 49 жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Түүнчлэн НЭМҮТ-өөс коронавируст халдварын идэвхтэй харуулдан тандалт хийж буй. Уг харуулдан тандалтаар эрсдэлт бүлгийн хүн амаас гадна нийтийн тээвэр, такси, банк, худалдааны үйлчилгээний байгууллагын ажилчдыг хамруулж байгаа.
Өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд нийтдээ 2,00 гаруй хүнд шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрсэн байна. Тусгай дугаарын долоон утсанд 24 цагийн хугацаанд 4,662 хүн холбогдож, зөвлөмж зөвлөгөө авчээ” гэсэн юм.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.01.06-НЫ 11 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.01.06-НЫ 11 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Tuesday, January 5, 2021